Элчин сайд Игавахара Масүри Орхон аймагт ажиллав

          Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Игавахара Масүри  Орхон аймаг, Эрдэнэт хотод ажиллав. Түүнийг аймгийн Засаг даргын орлогч М.Түмэнжаргал хүндэтгэн хүлээн авч уулзлаа. 
         Уулзалтын эхэнд Орхон аймаг, Эрдэнэт хот нь Япон улсын зарим хотуудтай найрамдалт хамтын ажиллагааны хүрээнд хийж хэрэгжүүлэхээр санал солилцож буй ажлын талаар  аймгийн Засаг даргын орлогч танилцууллаа. Тухайлбал Япон улсын Токамачи хоттой 2018 оноос найрамдалт  харилцаатай ажиллаж ирсэн. Хамтын ажиллагааны хүрээнд энэ онд манай аймагт нийтийн аж ахуйн машин, техник болон сургуулийн ширээ сандал, цэцэрлэгийн хүүхдийн тоглоом нийлүүлэх ажээ. Мөн Китакюүшюү хоттой найрамдалт хамтын ажиллагаатай болох талаар хүсэлтээ илэрхийлсэн байгаа гэв. Түүнчлэн хүн амын нягтаршлаас үүдэлтэй сургууль цэцэрлэгийн асуудал манай аймагт тулгамдаж буй тул энэ тал дээр хамтарч ажиллах хүсэлтээ элчин сайдад илэрхийлэв. 
           Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Игавахара Масүри   манай аймгийн Анхдагч илгээлтийн эздийн 50 жилийн ой энэ онд тохиож буйд баяр хүргэж, Япон улсын хотуудтай хамтын ажиллагаатай болох тал дээр анхаарал хандуулж дэмжиж ажиллана гэв. Мөн сургууль цэцэрлэгийн асуудлыг хамтран шийдвэрлэх боломж бий талаар мэдэгдлээ.
         Уулзалтын төгсгөлд аймгийн Засаг даргын орлогч М.Түмэнжаргал ирэх долоодугаар сард тэмдэглэн өнгөрүүлэх Анхдагч илгээлтийн эздийн 50 жилийн ойн баяр наадамд хүрэлцэн ирэхийг урьлаа. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.