Номын өргөөг барьж байгуулахад 4.6 тэрбум төгрөг зарцуулсан

 Номын сангаа өргөтгөх шинэ номын сантай болох талаар яриа өрнөж эхэлснээс хойш багагүй хугацааг үдсэн бөгөөд олон жил дуншсан номын өргөө ийнхүү үүд хаалгаа нээлээ. Орон нутгийн төсвийн 4.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Орхон аймаг дөрвөн давхар Номын өргөөтэй боллоо.  Нэг дор 300 хүнд үйлчлэх хүчин чадалтай, уншлагын дөрвөн танхимтай, багаар ажиллах болон ганцаараа ажиллах өрөөнүүдтэй гэдгээрээ онцлог гэв. Эрдэнэт хоттой нас чацуу шахуу  номын төв анх  1976 онд байгуулагдсан бөгөөд өргөтгөх шинэчлэх ажил хийгдээгүй удсан байв. Ийнхүү шинэ номын өргөө будаг нь ханхалсан өрөө танхимдаа уншигч та бүхнийг урьж эхэллээ. Номын цагаан буян дэлгэрэг ээ.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.