П.Пүрэвлхагва: Би тэр зоорийг санаачилсан хүний хувьд бүрэн гүйцэд бариулна

 

 

 Аймгийн ИТХ-ын ээлжит 19 дүгээр хуралдаан өнгөрсөн даваа гарагт хуралдсан бөгөөд хэлэлцэх асуудлын хүрээнд  2024-2025 оны Эрдэнэт хотын болон Хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хангах арга хэмжээний төлөвлөгөө батласан юм.Энэ үер хурлын төлөөлөгчид хийгдэж буй  зарим ажлуудтай холбоотой бухимдлаа илэрхийлэв.

ИТХ-ын төлөөлөгч П.Пүрэвлхагва: -Жаргалант сумын зоорины асуудал дээр П.Баясгалан даргаас асуулт байна. Нээлттэй тендер зарлачихаад байхад явцын дунд зургаа өөрчлөөд, хэн өөрчлөх эрхийг нь өгөөд, дураараа комисс гаргачихсан явж байна. Ажлын хэсгээ хуулийн хэлтсийн даргаар ахлуулаад, энэ арай замбараагүй яваад байгаа юм биш үү. Энэ асуудалд та нар яаж анхаарч байна вэ? Хэлээд өгөөч. Ерөнхий төлөвлөгөөг дэмжиж байна, сайн болсон байна.

Хот байгуулалт барилга захиалагчийн албаны дарга П.Баясгалан: -Зоорины хамгийн гол асуудал нь халаалт болон агаар сэлгэлтийн асуудал байгаа юм. Өнгөрсөн оны 11 дүгээр сард “Систем нь алдаатай байна” гэсэн дүгнэлт гарч, ажлыг зогсоосон. Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас гаргасан анхны зургаар нь Жаргалант дээр холболт хийсэн байдаг. Улмаар “Нутаг консалтинг” компани агаар сэлгэлтийн 250 кВт-ын чадалтай байсан системийг өөрчилж, 630 кВт байх ёстой гэсэн зураг шинээр гаргасан. Энэ дагуу өөрчлөлтүүд орж байгаа тул заавал магадлалаар орсны дараа энэ ажлыг хийлгэнэ гэсэн чиглэлтэй ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар тухайн компани зургаа магадлалд өгсөн, удахгүй зураг гарахаар ажил үргэлжилнэ. Бид уг ажлыг энэ онд багтаан дуусгана. 

ИТХ-ын төлөөлөгч П.Пүрэвлхагва: -Энэ асуудалтай холбоотой хоёр зүйлийг дахин тодруулъя? Нээлттэй тендерийн 3 тэрбум гаруй төгрөг гэдэг бага мөнгө биш. Ийм зардал гаргачихаад замын дунд зургийг нь өөрчилж, ажлыг нь зогсоодог ийм хяналт байдаг юм уу? Сүүлдээ ярьсан болгон нь ашиг сонирхолд ордог гээд хэлэх байх. Би тэр зоорийг санаачилсан хүний хувьд бүрэн гүйцэд бариулна. Эрдэнэт хотын хөдөө аж ахуйн бэлтгэлд 175 мянган малаас илүү 100 мянган хүний хүнсний хэрэгцээ, хүнсний аюулгүй байдлын асуудал энд яригдаж байна шүү. Ер нь хариуцлага гэж юм энэ хотод яригдахаа  больсон юмуу ...

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.