А.Амарын талбайд мод, бут, сөөгний үзэсгэлэн энэ сарын 6 наас эхэлнэ

Энэ жилийн хаврын улирлын бүх нийтээр мод тарих өдрүүд ирэх сарын 9-10-нд тохиож байна.  “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн”, “Ногоон Эрдэнэт хөтөлбөр”-ийн хүрээнд манай аймаг 2030 он хүртэл нийт газар нутгийн 3 хувьтай тэнцэх хэмжээний газарт 10 сая ширхэг мод тарьж ойн зурвас, ойн төгөл, ойжуулалт, ойн нөхөн сэргээлт хийхээр төлөвлөсөн.

Энэ хаврын тухайд иргэд, ААНБ,  төрийн  байгууллагын оролцоотой Тарлан толгой, Сархиа уулын энгэр, Хүрэнбулагийн ам зэрэг  12 байршилд 43 мянга 700 ширхэг мод тарих юм. 
Мод тарих бүх нийтийн өдрийг угтан ирэх сарын 1 нээс  5-ныг хүртэл Ойн генетик нөөцийн Эрдэнэт” төвд,  6-наас 12-ныг хүртэл  А.Амарын талбайд мод, бут, сөөгний үзэсгэлэн гарна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.