Хачигт халдварын идэвхжилийн үе эхэлсэн тул анхаарал болгоомжтой байхыг зөвлөв

Хачгаар дамжин халдварладаг 30 гаруй төрлийн өвчнөөс Монгол Улсад гурван төрлийн өвчнийг шинжлэн судалж, эмчилж байна. Түгээмэл тархалттай байгаа нь ойн улаан хачиг бөгөөд энэ нь хүн болоод амьтны толгой, нимгэн арьс болох чихний ар хэсэг, суга, цавь, хүйс, тахим орчимд хазаж цус сорсноор халдвар дамжуулдаг аж. Ой мод, өвс ургамал ихтэй газраар явах, ноос, ноолуур самнах үед ихэвчлэн энэ төрлийн халдвараар өвчлөх эрсдэлтэй.

Улаан хачигт халдварын голомт нь манай орны найман аймагт бүртгэгдсэн бөгөөд Сэлэнгэ, Булган, Орхон, Дархан, Хөвсгөл, Хэнтий, Дорнод болон Төв аймгийн ойн сан бүхий хойд хэсгээр өргөн тархалттай байна.

Хачигт халдварын голомтод газраар явахдаа цайвар өнгийн битүү хувцас өмсөх, 2-3 цаг тутамд биедээ хачиг байгаа эсэхийг шалгах, хачигт халдварын эсрэг вакцин хийлгэх, ноос ноолуур гэртээ хадгалахгүй байх шаардлагатайг ЗӨСҮТ- анхаарууллаа. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.