C°/C°
920 сурагчийг хүлээн авах хүчин чадалтай 3 давхар шинэ сургуулийн барилгын ажил өнгөрөгч 2018 онд эхлэсэн. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа 1-р сургуулийн хичээлийн 2-р байр 4,3 тэрбум төгрөгний төсөвт өртөгтэй.
Тус сургуулийн барилгын гүйцэтгэгчээр“Немон констракшн” ХХК шалгарсан. Одоогоор барилга гадна засал болон дотор заслын ажлууд хийгдэж байгаа бөгөөд хичээлийн шинэ жилийн өмнө ашиглалтанд оруулахаар төлөвлөж байгаа ч бүрэн дуусах хараахан болоогүй байгаа аж. Хичээлийн 2-р байр нь 920 сурагчийг хүлээн авах хүчин чадалтай. Спорт болон урлагын орчин үеийн стандарт хангасан заалуудтай. Хичээлээс гадуурх үйл ажиллагаа хийх орчныг бүрдүүлсэн гэдгээрээ онцлогтой. 1-р сургуулийн бага ангиуд 12-р бага сургуулийн хичээлийн байранд үйл ажиллагаа явуулдаг байсан юм. Тус хичээлийн байр ашиглалтанд орсноор 1-р сургуулийн бага сургуулиас тодруулбал 12 бага сургуулийн 1-6 ангийн 22 бүлэг шинэ хичээлийн байранд шилжин ирнэ. Ингэсэнээр 12-р бага сургуулийн барилга өмчийн албанд очиж цэцэрлэгийн зориулалтаар ашиглах боломж бүрдэх юм.






СЭТГЭГДЛҮҮД /0/