Видео мэдээлэл 243 видео
“ЭХ ДЭЛХИЙГЭЭ ИРЭЭДҮЙДЭЭ ӨВЛҮҮЛЬЕ” АЯН “ИД ШИДИЙН ОРОН” ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТӨВД ҮРГЭЛЖИЛЛЭЭ ✅ Дэлхийн ойн өдрийг тохиолдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яам санаачлан олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр “Эх дэлхийгээ ирээдүйдээ өвлүүлье” нэ
“ЭХ ДЭЛХИЙГЭЭ ИРЭЭДҮЙДЭЭ ӨВЛҮҮЛЬЕ” АЯН “ИД ШИДИЙН ОРОН” ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТӨВД ҮРГЭЛЖИЛЛЭЭ
✅ Дэлхийн ойн өдрийг тохиолдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яам санаачлан олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр “Эх дэлхийгээ ирээдүйдээ өвлүүлье” нэг сарын аяныг зохион байгуулж байна.
✅ Тус аяны хүрээнд ойн чиглэлээр сургалт эхэлдэг их, дээд сургуулийн оюутнуудын дунд “Оройн нахиа” эрдэм шинжилгээний хурал, “Том толгойт” хүүхдийн уран сайхны киноны дүрүүдтэй хамтарсан контент болон хөдөө орон нутаг, Улаанбаатар хотын алслагдсан дүүргийн тодорхой Ерөнхий боловсролын сургууль, хүүхэд хамгааллын төвүүдэд ажиллаж, сурагчдад байгаль эх дэлхий, ой мод, усаа хайрлан хамгаалах боловсрол олгох, мэдлэг мэдээлэл түгээх ажлыг санаачлан хийж байгаа билээ.
✅ Тэгвэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгч Винод Ахужа, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн хэрэгжүүлж буй Spaces/Stream төслийн удирдагч Михаэл Трокенбродт нар “Ид шидийн орон” хүүхэд хамгааллын төвийн Улиастайн шинэ эцэст байрлах хоёрдугаар салбарт зочилж, багачууд хүүхдүүдтэй уулзсан юм.
✅ Энэ үеэр зочид “Лантуун дохио” ТББ-ын төлөөлөлтэй уулзалт хийж, тус төвд хамрагдаж буй 8-13 насны 50 гаруй хүүхдүүдтэй ойн талаар ярилцаж, хүүхдүүдэд виртуал музей болон “VR” төхөөрөмжөөр Монгол орны байгалийн цогцолбор газар болон ойг үзүүллээ. Түүнчлэн НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас бэлтгэсэн “Ойн тухай”, “Ой ба Ус” зэрэг танин мэдэхүйн баримтат киног үзүүлж сонирхуулав.