Видео мэдээлэл 243 видео
УИХ-ын гишүүн Д.Батлутын санаачилгаар Эрдэнэт хотод “IT, BUSINESS AND INNOVATION DAYS - ERDENET 2022” өдөрлөг энэ сарын 12,13 нд болох гэж байна. Өдөрлөгийн ерөнхий зохион байгуулагчаар “Эрдэнэт” ШУТП хамтран зохион байгуулагчаар аймгийн ИТХ, ЗДТГ,
УИХ-ын гишүүн Д.Батлутын санаачилгаар Эрдэнэт хотод “IT, BUSINESS AND INNOVATION DAYS - ERDENET 2022” өдөрлөг энэ сарын 12,13 нд болох гэж байна.
Өдөрлөгийн ерөнхий зохион байгуулагчаар “Эрдэнэт” ШУТП хамтран зохион байгуулагчаар аймгийн ИТХ, ЗДТГ, БСШЯ, ЦХХХЯ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Германы GIZ Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг
Орхон аймагт анх удаа зохион байгуулагдах уг өдөрлөгийн үеэр цахим шилжилт, цахим дэд бүтцийг бүрдүүлэхэд Эрдэнэт хотод ямар боломж байгаа талаар хэлэлцүүлэг, эрдэм шинжилгээний бага хурал болно.
Мөн мэдээллийн технологи, хотын шинэлэг сервис, үйлчилгээний старт апуудыг гаргаж ирэх зорилгоор Хакатон зохион байгуулж шилдэг 3 төсөлд тус бүр 10 сая төгрөгийн шагнал өгөх юм.
Энэ үеэр мэдээллийн технологи, бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэд, аж ахуйн нэгж, их, дээд сургуулиудын үзэсгэлэн гарна.
Түүнчлэн бизнес эрхлэгч, гарааны бизнес эрхлэгчдийн уулзалт, туршлага солилцох арга хэмжээнүүд болно.