Видео мэдээлэл 243 видео
Түүнийг П.Ганчимэг гэдэг 20 жилийн өмнө согтуу хоёр залуу дээрэмдэх гэж дайрах үед харамсалтайгаар осолд өртөж хүзүү, бөөр лүү нь хутгалсны улмаас насан туршдаа хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдаж бүтэн 8 жил хэвтэрт өөрийн залуу насаа үдэж хөгжлийн
Түүнийг П.Ганчимэг гэдэг 20 жилийн өмнө согтуу хоёр залуу дээрэмдэх гэж дайрах үед харамсалтайгаар осолд өртөж хүзүү, бөөр лүү нь хутгалсны улмаас насан туршдаа хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдаж бүтэн 8 жил хэвтэрт өөрийн залуу насаа үдэж хөгжлийн бэрхшээлтэй нэгэн болсон.Тэрбээр “хөгжлийн бэрхшээл” гэдэг үгэнд их дургүй. Яагаад гэвэл хөгжихгүй мэт ойлголтыг олон нийтэд төрүүлдэг гэв.П.Ганчимэг халамжит сайхан ханьтай, хайртай хөөрхөн хоёр хүүтэй, хариуцлагатай эзэгтэй. Тэргэнцэр дээр гоо үзэсгэлэн гоё мэдрэмж, ажил хөдөлмөр, хүсэл мөрөөдөл, хүн чанар, хүнлэг сэтгэл байдаг гэдгийг харуулж яваа даруухан хэрнээ дайчин бүсгүй. Ямар ч төрөх боломжгүй гэсэн эмч нарын дүгнэлтийг эх хүний нандин хайраар эргүүлж амь насаа золиослон байж хэвтэрт байхдаа бага хүүгээ төрүүлсэн гайхамшигтай ээж. Тэргэнцэртэй гэдгээрээ тэр хэн нэгэнд өрөвдүүлэхийг хүсээгүй. Гагцхүү эрх тэгш нийгмийг хүсч, ялгаварлан гадуурхахгүй, өрөвдөхгүй байхыг л хүсдэг тэр ч үүднээсээ өдөр бүр тэмцэж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой болж Хүмүүн бие даан амьдрах төвийг удирдан яваа өөдрөг бүсгүй…Түүнтэй Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан чин сэтгэлийг яриа өрнүүллээ❤️