C°/C°
Гэр бүл салалтын шалтгааны 80 хувь нь гэр бүлээс гадуурх харилцаанаас болж байна.
Өнгөрсөн онд гэр бүлийн тухай хуулийн дагуу хянан шийдвэрлэсэн хэргийн хувь өссөн бөгөөд гэрлэлт цуцлах маргаантай холбоотой шүүхээр цуцлуулахаар 317 хос хандсан бол Захиргааны журмаар 189 хос цуцлах хүсэлтээ илэрхийлжээ.Эдгээр цуцлах өргөдөлөөс 80 гаруй хувь нь салж ердөө 5-10 гэр бүл эргэн эвлэрсэн байна.Тоон дүнгээс харвал сард гэрлэлт цуцлах асуудлаар 45 орчим гэр бүл хандаж байна гэсэн үг. Үүний цаана гэрлэлтээ батлуулаагүй хэчнээн хос хамтын амьдралдаа цэг тавьж байгааг таах аргаггүй юм. Гэрлэлт цуцлах гол шалтгаан гэр бүлийн гадуурх харилцаа голлох шалтгаан болсон хэвээр байгааг мэргэжилтэнгүүд онцолсоор байна.
Гэр бүлээс гадуурх харилцааг хуулиар зохицуулах боломжийг олгох нь хамгийн түрүүнд анхаарах асуудал болсон гэдгийг хуульчид хэлсээр байгаа.Сайтар судлаж үзвэл гэр бүлийн тухай хуультай холбогдож буй бусад хуулиар уг асуудлыг зохицуулах бүрэн боломжтой. Тухайлбал, эмэгтэйчүүдийн төлөөх олон төрийн бус байгууллага энэ асуудал дээр анхаарал хандуулан ажиллаж, дагалдах хуулиудаар зохицуулж өгье гэсэн санаачилга гаргаж эхэлсэн байна.
Тиймээс Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар зөвхөн гэр бүлийн гишүүдтэй холбоотой харилцааг зохицуулж, дагалдаж орох хуулиудаар зарим асуудлыг шийдвэрлээд явах боломжтой гэж үзэж буй.
Учир нь гэр бүлээс гадуурх харилцаанаас үүдэлтэйгээр гэр бүл дотор хагарал гарах, салах шалтгаан болдог тул бусад хуулиар зохицуулах нь зүйтэй гэдэг дээр хууль тогтоогчид үзэж буй. Эрдэнэт хот өөрөө онцлогтой гэр бүлээ цуцлуулж байгаа хосуудын голлох шалтгаан нь хоёрдогч этгээд энд мөн гэр бүл судлаач сэтгэл судлаачын асуудал давхар хөндөгддөг. Шүүх процесс явагдах үед сэтгэл судлаачдыг ажиллуулах нэн шаардлагатай ч манайд энэ орон тоо байдаггүй. Жил бүр өссөөр байгаа гэр бүл цуцлалт нийгмийн олон давхрагыг үүсгэх хор хөнөөлтэй. Салж буй хосуудын 95 хувь нь 1-4 хүүхэдтэй байх бөгөөд тэд өнчирч үлдэж байгаан харуусал юм.






СЭТГЭГДЛҮҮД /0/