Үндсэн агуулга руу шилжих
Мягмар, 2026.10.20
Орхон -12° / -4°
  • USD 3597.30
  • EUR 4039.23
  • CNY 538.59

“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр"-ийн мэргэжилтэнгүүд Эрдэнэт үйлдвэртэй танилцлаа

   “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” төрийн өмчит компанийн инжнер, техникийн ажилтнууд Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав.

“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр"-ийн мэргэжилтэнгүүд Эрдэнэт үйлдвэртэй танилцлаа
“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр"-ийн мэргэжилтэнгүүд Эрдэнэт үйлдвэртэй танилцлаа · Зураг: ErdenetLife.mn

   “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” төрийн өмчит компанийн инжнер, техникийн ажилтнууд Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав. Тус компани Энэтхэг улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл хэрэгжүүлж буйтай холбогдуулан өөрийн мэргэжилтнүүдээ бэлтгэх, туршлага дадлага судлуулах зорилгоор Эрдэнэт үйлдвэртэй хамтран ажиллаж байна. 

 

Энэ хүрээнд тус үйлдвэрийн мэргэжилтнүүд Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Засвар механикийн завод, Дулааны цахилгаан станц, Хаягдлын аж ахуй зэрэг үйлдвэрлэлийн үндсэн цехүүдээр орж,  Ус хангамжийн цехийн цэвэр ус дамжуулах 820 мм-ийн 3-р шугам барьж байгуулах бүтээн байгуулалтын явцтай танилцсан байна. Мөн Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалын нэрэмжит “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын музейг үзэж сонирхов. 

Монгол улсад нефть химийн аж үйлдвэрийн цоо шинэ салбарыг хөгжүүлэх стратегийн чухал ач холбогдолтой газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах, тэнд нарийн мэргэжлийн инженер техникийн ажилтнуудыг бэлтгэхэд Эрдэнэт үйлдвэрийн мэргэжилтнүүдийн арвин туршлага, дэмжлэг туслалцаа нэн шаардлагатай. Тиймээс эхний ээлжинд инженер техникийн багийнхан туршлага судалж байна гэж уг төслийн ажлын хэсгийн ахлагч онцлов. Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл 2017 оноос хэрэгжиж буй бөгөөд одоо бүтээн байгуулалтын ажлаа эхлээд байна. 

М.Балжинням
Фото Ш.Лхамсүрэн

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдлүүд 1

DR. UROLOGIST

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.