Үндсэн агуулга руу шилжих
Мягмар, 2026.10.20
Орхон -12° / -4°
  • USD 3597.30
  • EUR 4039.23
  • CNY 538.59

Нэгдүгээр ангийн сурах бичгийг өнөөдрөөс орон даяар тарааж эхэллээ

Нэгдүгээр ангийн сурагчдын сургуульд дасан зохицох хөтөлбөр өндөрлөж, өнөөдрөөс сурагчид сурах бичгийн үндсэн агуулгаар хичээллэж эхэлжээ.

Нэгдүгээр ангийн сурах бичгийг өнөөдрөөс орон даяар тарааж эхэллээ
Нэгдүгээр ангийн сурах бичгийг өнөөдрөөс орон даяар тарааж эхэллээ · Зураг: ErdenetLife.mn

Нэгдүгээр ангийн сурагчдын сургуульд дасан зохицох хөтөлбөр өндөрлөж, өнөөдрөөс сурагчид сурах бичгийн үндсэн агуулгаар хичээллэж эхэлжээ. Шинэчилсэн хөтөлбөрийн дагуу боловсруулсан сурах бичиг хэвлэлтээс гарсан байна.

Нэгдүгээр ангид үзэх зургаан сурах бичиг, сурагчийн дасгал ажлын дэвтэр, багшийн ном гэсэн гурван төрлийн сургалтын материалыг өнөөдрөөс /2026.10.01/ дүүргүүдийн сургуулиуд болон орон нутагт хүргэх ажил эхэллээ. 

Энэ хичээлийн жилээс нэгдүгээр ангийн сурах бичиг илүү хөнгөн болж, хүүхдийн цүнхний жинг бууруулахад чиглэжээ. Мөн дасгал ажлын дэвтэртэй болсноор сурагчид ном дээрээ шууд ажиллаж, дасгал даалгавраа гүйцэтгэх боломж бүрдэж байна.

Сурах бичигт байршуулсан QR кодыг уншуулснаар авиа дуудлага болон хичээлийн бусад агуулгыг дүрс, дуу, нэмэлт хэрэглэгдэхүүнтэй нь бүтээлч байдлаар үзэж, ашиглах боломжтой. 

Түүнчлэн багшийн гарын авлагад гэрийн даалгавар, тоглонгоо суралцах арга зүй, дээд эрэмбийн ур чадварыг хөгжүүлэх хөтөлбөрийн шинэчлэлтэй уялдсан зөвлөмж, хэрэглэгдэхүүнийг тусгасан нь сургалтын чанарыг дэмжих давуу талтай аж.

2–5 дугаар ангийн сурах бичгийн хүрэлцээ 100 хувь хангагдсан. Харин 6–12 дугаар ангийн сурах бичгийн хүрэлцээ 85 хувьтай байгаа бөгөөд үлдсэн сурах бичгийг нөхөн хангах ажлыг зохион байгуулж байна. Мөн үлдсэн сурах бичгийг хамгийн доод үнээр худалдан борлуулж, сурагчдад сурах бичгээр хүртээмжтэй үйлчлэх нөхцөлийг бүрдүүлэх аж.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.