Үндсэн агуулга руу шилжих
Мягмар, 2026.10.20
Орхон -12° / -4°
  • USD 3597.30
  • EUR 4039.23
  • CNY 538.59

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ: Ажлын байранд дасгал хийх тогтмол цагтай боллоо

   Эрдэнэт үйлдвэрийн ажиллагсдын дунд өрнөж буй “Дархлаажуулалтын 4-р тун” аяны хүрээнд ажлын байранд дасгал хөдөлгөөнийг тогтмолжууллаа.

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ: Ажлын байранд дасгал хийх тогтмол цагтай боллоо
"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ: Ажлын байранд дасгал хийх тогтмол цагтай боллоо · Зураг: ErdenetLife.mn

   Эрдэнэт үйлдвэрийн ажиллагсдын дунд өрнөж буй “Дархлаажуулалтын 4-р тун” аяны хүрээнд ажлын байранд дасгал хөдөлгөөнийг тогтмолжууллаа. Уурхайчид өдөр бүр өглөөний 10 цаг 10 минут, үдээс хойш 15 цаг 10 минутад тус бүр 10 минутын хугацаанд дасгал хийнэ. Ингэхдээ Эрдэнэт үйлдвэрийн сүлд дуу “Уурхайчин би” дууны хэмнэлд хөнгөн дасгал хөдөлгөөн хийж, ажлын алжаалаа тайлах юм. Ажлын байранд тогтмол дасгал хөдөлгөөн хийх нь хүний биеийн бодисын солилцоог идэвхжүүлж, дархлаа дэмжих ач тустай. Ялангуяа удаан цагаар хөдөлгөөнгүй суудаг,суудлын ажлаас үүдэлтэй олон төрлийн өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэхэд өндөр ач холбогдолтой. Тиймээс ажилтан бүр өдөрт 2-3 цаг тутамд хөнгөн дасгал хийж, хөдөлгөөний дутагдлаас өөрийгөө хамгаалахыг Спорт цогцолборын багш дасгалжуулагчид зөвлөж байна. 

М.Балжинням
Фото Б.Баттөгс

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.