Үндсэн агуулга руу шилжих
Мягмар, 2026.10.20
Орхон -12° / -4°
  • USD 3597.30
  • EUR 4039.23
  • CNY 538.59

Эрдэнэт үйлдвэр хөвүүлэн баяжуулах шинэ машинуудаа туршиж байна

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2022 оныг “Их бүтээн байгуулалтын жил” болгон зарлаж, хөгжлийн үндсэн чиглэлдээ тусгасан техник, технологийн шинэчлэлийг хэрэгжүүлж, ирээдүйд чиглэсэн хөгжлийн томоохон төслүүдийн ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна.

Эрдэнэт үйлдвэр хөвүүлэн баяжуулах шинэ машинуудаа туршиж байна
Эрдэнэт үйлдвэр хөвүүлэн баяжуулах шинэ машинуудаа туршиж байна · Зураг: ErdenetLife.mn

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2022 оныг “Их бүтээн байгуулалтын жил” болгон зарлаж, хөгжлийн үндсэн чиглэлдээ тусгасан техник, технологийн шинэчлэлийг хэрэгжүүлж, ирээдүйд чиглэсэн хөгжлийн томоохон төслүүдийн ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсгийн хам баяжуулалтын 5-р секцийн хүдэр боловсруулах хүчин чадлыг жилд 12 сая тонн болгон нэмэгдүүлэх шинэчлэл үндсэндээ дуусаж, хөвүүлэн баяжуулах шинэ машинуудыг ажилд залган туршиж байна. Одоогоор Баяжуулах үйлдвэр, Холбоо, мэдээллийн технологи автоматжуулалтын цех, Засвар угсралтын цех, тоног төхөөрөмж нийлүүлэгч Америкийн компанийн мэргэжилтнүүд тоног төхөөрөмжид тохируулга зүгшрүүлэлт хийж хамтран ажиллаж байна. Шинэ машинууд ашиглалтын зардал бага, найдвартай ажиллагаа сайтай, өнөө болон ирээдүйд олборлох хүдрийн шинж чанарт тохирсон дөрвөн хувилбарт технологийн уян схемээр ажиллах боломжтой. 2020 оны намраас эхэлсэн энэхүү бүтээн байгуулалт удахгүй ашиглалтад орсноор өртгөө 2.5 жилд нөхнө гэж мэргэжилтнүүд тооцож байна.

 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.