Үндсэн агуулга руу шилжих
Мягмар, 2026.10.20
Орхон -12° / -4°
  • USD 3597.30
  • EUR 4039.23
  • CNY 538.59

Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийн тоног төхөөрөмжийн туршилт үргэлжилж байна

  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйлдвэрлэлийн хүчин чадлыг 6 сая тонноор нэмэгдүүлэх Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийн ажил үндсэндээ дуусч, тоног төхөөрөмжийн 72 цагийн туршилтын залгалтыг шөнийн 02:15 цагт эхлүүлжээ.

Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийн тоног төхөөрөмжийн туршилт үргэлжилж байна
Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийн тоног төхөөрөмжийн туршилт үргэлжилж байна · Зураг: ErdenetLife.mn

  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйлдвэрлэлийн хүчин чадлыг 6 сая тонноор нэмэгдүүлэх Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийн ажил үндсэндээ дуусч, тоног төхөөрөмжийн 72 цагийн туршилтын залгалтыг шөнийн 02:15 цагт эхлүүлжээ. Одоогоор 450 тонн цагийн ачаалалтай хэвийн ажиллаж байна гэж Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий инженер Т.Батмөнх удирдлагуудын өглөөний шуурхай хуралдаан дээр мэдээллээ. Энэ үеэр тэрээр их ажлын ард амжилттай гарсан үйлдвэрлэлийн удирдлагууд, инженер техникийн ажилтнууд, нийт уурхайчин хамт олондоо талархал дэвшүүлж баяр хүргэсэн юм.

 

Өргөтгөлийн үндсэн тоног төхөөрөмжийг ажилд залгахад техник технологийн давуу шийдлийг ашиглаж Швейцарь улс дахь “EBB” компанийн мэргэжилтнүүд болон Бээжин хотоос гүйцэтгэгч “Найпу инженеринг” компанийн инженер техникийн ажилтнууд шууд холбогдож хамтран ажиллажээ. Өнөөдөр тоног төхөөрөмжийн ачааллыг 80 хувьд хүргэн турших юм. 

Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн дөрөвдүгээр шугам  ашиглалтад орсноор Эрдэнэт үйлдвэр жилд 100 мянган тонн зэсийн баяжмал буюу 200 сая ам.долларын бүтээгдэхүүн нэмж үйлдвэрлэх боломж бүрдэх юм.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдлүүд 1

DR. ADITYA

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.