Үндсэн агуулга руу шилжих
Мягмар, 2026.10.20
Орхон -12° / -4°
  • USD 3597.30
  • EUR 4039.23
  • CNY 538.59

ИТХ: Эрдэнэт хорооны анхны даргаар томилогдон ажиллаж байсан С.Цэвээний нэрэмжит хүндэтгэлийн танхим нээгдэв

Зуны тэргүүн сарын шинийн нэгний билигт сайн өдөр Орхон аймгийн Нутгийн удирдлагын ордны гурван давхрын хүндэтгэлийн танхимыг 1975 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн зохион байгуулагч, Эрдэнэт хорооны даргаар томилогдон ирж байсан Самбуугийн Цэвээний нэрэмжит болгон нээлээ.

ИТХ: Эрдэнэт хорооны анхны даргаар  томилогдон ажиллаж байсан С.Цэвээний нэрэмжит хүндэтгэлийн танхим нээгдэв
ИТХ: Эрдэнэт хорооны анхны даргаар томилогдон ажиллаж байсан С.Цэвээний нэрэмжит хүндэтгэлийн танхим нээгдэв · Зураг: ErdenetLife.mn

Зуны тэргүүн сарын шинийн нэгний билигт сайн өдөр Орхон аймгийн Нутгийн удирдлагын ордны гурван давхрын хүндэтгэлийн танхимыг 1975 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн зохион байгуулагч, Эрдэнэт хорооны даргаар томилогдон ирж байсан Самбуугийн Цэвээний нэрэмжит болгон нээлээ.

Тэрээр 1976-1985 онд Эрдэнэт хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны даргаар арав орчим жил үр бүтээлтэй ажилласан Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Эрдэнэт хотын анхдагчдын нэг, Эрдэнэтийн Хүндэт иргэн байсан билээ.

Самбуугийн Цэвээн нь Эрдэнэтийг аж үйлдвэрийн шинэ төв болгох, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, Эрдэнэт хотын тээвэр, холбоо, худалдаа, үйлдвэр үйлчилгээний бүхий л салбарыг байгуулах, ажиллах боловсон хүчнээр хангах, иргэдийн тав тухтай ажиллаж амьдрах нөхцөл бүрдүүлэх ажлыг эхнээс нь зохион байгуулсан хүн юм.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.