Н.Учрал: Ирэх онд тэтгэвэр дунджаар 1 335 400 төгрөг болно

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдлаа. Тус хурлаар 2027 оны төсвийн төслийг хэлэлцсэн юм. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд Н.Учрал мэдээлэл өглөө. 

Тэрээр "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайдын хувиар анхны төсвөө, 2027 оны төсвийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ. Энэ төслийн тоо, мөр бүрийн ард нэг л амин чухал утга бий. Энэ бол Монголынхоо баялгийг монголчууддаа хүргэх, эх орныхоо эзэн монгол хүн эрдэнэсийн өгөөжөө хүртэх. Сайд нарын урсгал зардлаас 1.4 их наядыг танаж иргэддээ зориулах төсвийн тодотгол хийх шийдвэрийн үргэлжлэл юм. Энэ бол үнийн өсөлтийн ачааны хүндийг төр өөртөө авч айл өрх, ард иргэддээ төсвөө өгөх шийдвэр. Үүнтэй холбогдуулан дараах есөн шийдвэрийг танилцуулъя.

1. Оюутолгойн ногдол ашгаа анх удаа Монголдоо авч ирнэ. Монголчууд ногдол ашгаа хүртэх тухай 20 жилийн дуусдаггүй яриаг дуусгана. Оюутолгойн ногдол ашгийн мөн аль нэг яамны хаалганы цаана, хэн нэгэн албан тушаалтны гарын үсгийн ард алга болохгүй. Харин иргэн бүрийн хуримтлалтын дансанд, дулааны шинэ станц барихад, арьс шир боловсруулах болон малын эм вакцины үйлдвэрт, хоёр боомтыг бүрэн шинэчлэхэд зарцуулахаар төлөвлөлөө. Оюутолгойн ногдол ашгаар хаана юу хийхийг И-Монголиагаар явуулах нээлттэй санал асуулгаар иргэн та бүхэн эцэслэн шийдвэрлэнэ. Энэ бол таны мөнгө. Таны мөнгө учраас та сонгох ёстой. 

2. "Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцаа хий хоосон цаас биш. Та хувьцаагаа үр хүүхэддээ өвлүүлж, бэлэглэж, арилжаалж болно. Таны үнэт цаас таны жинэхэн өмч болно. "Эрдэнэс Тавантолгой" компанийг нээлттэй компани болгоно. Цаашид энэ жишгээр ТӨК-уудын хувьцааг Хөрөнгийн биржид гаргаж нээлттэй компани болгоно. Цаасан дээрх өмчийг жинхэнэ ёсоор үнэт өмч болгоно.

Шинэ технологи, бүтээн байгуулалт шаардлагатай 10 ТӨК-ийн хувьцааг дэлхийн жишгээр дэлхийн хөрөнгө оруулагчдад санал болгож 500 сая ам.доллорын гадаадын хөрөнгө оруулалтыг эх орондоо татна.

"Эрдэнэс Тавантолгой" зэрэг ТӨК-уудаас төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд хуримтлагдах 3.5 их наяд төгрөгийг иргэдийнхээ ажил хөдөлмөр эрхлэх, хувийн хэвшлээ өсөн тэлэхэд дэмжлэг болгоход зарцуулна. ТӨК-уудаас ногдол ашиг татан төвлөрүүлэх ДЖҮ эрхлэгчдийн татварын ачааллыг бууруулах боломжийг бүрдүүлнэ. ЖДҮ эрхлэгч нарын татварын дарамт буурахын хэрээр ажлын байраа хадгалах, томрох боломж бий болно.

3. Иргэдийн цалингийнхаа 792 000 төгрөгт ХХОАТ огт төлөхгүй. Хөдөлмөрлөж байгаа хүмүүсийн дансанд 840 тэрбум төгрөг үлдэнэ.

Жилийн 2.5 тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой компани ердөө ганцхан хувийн орлогын алббан татвар төлнө. 

НӨАТ төлөгчийн босго 50 саяас 400 сая төгрөг болно. 23 мянган ААН сар бүр НӨАТ-ын тайлан гаргах шаардлагагүй болно.

25 хувийн татварыгы 15 хувийн шинэ шатлалтай болгож 600 гаруй ААН-ийн татварын ачааллыг бууруулна. 

4. Ирэх онд тэтгэвэр дунджаар 1 335 400 төгрөг болно. 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс 141 000 ахмадын тэтгэврийн зөрүү арилна. Илүү олон жил шимтгэл төлсөн нь илүү тэтгэвэр авна. 

2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс ахмад настанд шинээр 100-300 мянган төгрөгийн суурь тэтгэвэр олгоно. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
Дэмжинэ
86%
Дэмжихгүй
13%
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
Дэмжнэ Дэмжихгүй
0%