C°/C°
Эрдэнэт хотын хэмжээнд 3 байршилд төрийн үйлчилгээний цахим машин /ТҮЦ/ ажиллаж байна. Энэ оны эхний хагас жилийн байдлаар эдгээрээс 35 мянга орчим иргэн төрийн үйлчилгээ авчээ.
Иргэдийн хувьд ТҮЦ машинаас голлон иргэний үнэмлэхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, оршин суугаа хаягийн тодорхойлолт, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх лавлагааг авсан байна. Тухайлбал, 11 мянга гаруй иргэн иргэний үнэмлэхийн лавлагаа, 4700 орчим иргэн нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, 4500 орчим иргэн оршин суугаа хаягийн тодорхойлолт тус тус авчээ.
ТҮЦ машин Захиргааны 4-р байр, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХК-ний /Холбоо/ байр болон гэр хорооллын эцэст Нэг цонхны үйлчилгээний байранд тус тус ажиллаж байна.
Энэ мэдээ танд ямар санагдав?

0

0

0

0

0

0
СЭТГЭГДЛҮҮД /0/