C°/C°
Дэлхий Дахинд бууз нь зуун зуун жилийн хөгжил хувьслын түүхтэй ба улс бүр өөрийн хэв шинж амт чанар агуулсан буузны төрлийн хоолтой байдаг билээ. Монголчууд бидний хувьд бууз нь хүндэтгэлийн хоол юм.
Монголчууд буузыг хонин бууз, тарваган бууз, майхан бууз, саран бууз, цэцгэн бууз, бөөрөнхий бууз, гонзгой бууз, залхуу бууз, таван хошуу, цагариг гэх мэтчилэн хэлбэр дүрсээр нь ялган нэрлэж ирсэн нь энэ хоолны Монголчилсон хувилбарыг гэрчилнэ.
Бас хэрэглэгчийн онцлогт тохируулан нэрлэдэг байж.Мөн идээний дээд хоолонд тооцогддог буузанд эрүүл мэндэд тустай орц найрлага багтсан байдаг.
Бууз нь Монголчуудын хүндэтгэлийн зоогийн нэг. Жигнэж болгосон буузны уур нь савсаж байхад гаргаж сэвээд зочныхоо нүдний өмнө таваглаж тавьдаг нь жинхэнэ Монгол зочлох ёсны илэрхийлэл хэмээн үздэг.
Ирсэн зочиндоо түрүүчийн хийсэн буузаа халааж өгнө гэдэг ойлголт бидэнд байхгүй. Өөр нэг зүйлийг нэмж хэлэхэд хөрсөн буузыг богино долгионы зууханд хийж дахин халаавал бууз биш болно.Тиймээс “ХААН БУУЗ ЭРДЭНЭТ ” сүлжээ компани буузыг жигнүүртэйгээр халуунаараа хамгийн сайхан амтаараа очих шинэхэн үйлчилгээг нэвтрүүлээд байна.
Том том бууз тогоо дүүрэн бууз, Жижиг жижиг бууз жигнүүр дүүрэн бууз хэмээн Монголчууд буузыг амтархан зооглодог. Жинхэнэ монгол буузыг халуунаар нь уур савсуулан амтлах шинэлэг үйлчилгээг "ХААН БУУЗ ЭРДЭНЭТ" ийнхэн Эрдэнэтчүүддээ түгээж эхэллээ.
“Хаан бууз” сүлжээ хоолны кафе эрхэм үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцүүлэн амт чанар, орц ихтэй онцгой амттай буузаар үйлчилсээр ирсэн билээ. Энэ удаад хэрэглэгчдийнхээ санал хүсэлт, сэтгэл ханамжид зориулан азийн орнуудад өргөн дэлгэрсэн “Жигнүүртэй бууз”аар үйлчлэх шинэ үйлчилгээгээ ийнхүү эхлүүллээ.
Үндэсний гайхамшигт амтыг түгээх Жигнүүртэй буузаа амтархан зооглож тухлан саатаарай. “Хаан Бууз Кафе” Чандмань Салбар
ЗАХИАЛГЫН УТАС: 7777-0577






СЭТГЭГДЛҮҮД /0/