ЭРДЭНЭТ УЛААНБААТАРЫГ ШУУД ХОЛБОХ 270 КМ АВТО ЗАМЫН ТӨСӨЛ ЭХЛЭНЭ

      Улаанбаатар хотод Монгол Улсын нийт хүн амын 51 хувь нь аж төрж байна. Анх 400 мянган хүн амтай байхаар төлөвлөж байсан нийслэл хотод хүн амын өсөлт нь 1,6 сая болтлоо нэмэгджээ. Үүнээс шалтгаалан агаар, хөрсний бохирдол та бидний төсөөллөөс илүүтэйгээр нэмэгдэж, эрүүл амьдрах орчин нөхцөл алдагдаж байна. Монгол Улсын Засгийн газраас Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилгоор дагавар хотууд бий болгох, Эрдэнэт, Дархан хотууд руу дэд бүтэц шинээр татах, зам дагуу суурин газар бий болгох талаар ярьж эхлээд байна. Тиймээс “Эрдэнэт хотын хөгжил бодлого судлагааны хүрээлэн”-ээс дараахь судалгааг гаргалаа. Энэ нь Улаанбаатар хотоос Эрдэнэт хүртэл 370 км зам туулан очдогийг 100 км-ээр багасгаж заавал Дарханаар дамжин өнгрүүлэхгүйгээр шууд Эрдэнэт хоттой холбох боломж байгааг харсан байна. Ингэснээр зөвхөн Улаанбаатар – Эрдэнэт хүрэх зам багасаад зогсохгүй Орхон аймгаас цаашхи бүхий л аймаг суурингууд Улаанбаатар хоттой холбогдох зам 100 км-ээр хасагдана гэсэн үг юм. Түүнчлэн Улаанбаатараас Эрдэнэт хүртэл 270 км шулуун зам тавихаас гадна Монгол Улсын анхны хурдны галт тэрэг, хурдны авто замаар зорчих боломж ч нээгдэх ажээ. Үүнийг дагаад 50 – 60 км тутамд 150 мянгаас – 200 мянган хүн оршин суух даац бүхий шинэ сууринг байгуулах, өөрөөр хэлбэл Улаанбаатараас Эрдэнэт хот хүртэл 4-5-н жижиг хот суурин бий болгох юм. Ингэснээр Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж хүн амыг тархаан суурьшуулах төсөл хэрэгжүүлэхээр бэлдэж байна. Уг төслийн зураг төсөл хийгдэж эхэлсэн бөгөөд энэ ажлын шугамаар “Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэн”-ийн тэргүүн Бат-Өлзийн Бат-Эрдэнэ ӨМӨЗО-ны Шин Тай групп (Зам барилга, гүүр, хот төлөвлөлт)-ийн удирдлагуудтай уулзсан байна. Уулзалтанд 150 мянгаас 200 мянган хүнтэй жижиг хотын төлөвлөлтийг хийх судалгааны талаар, мөн Эрдэнэт хотын наадмын талбайн төлөвлөлтийн дагуу зурагдсан Спортын битүү ордныг хамтран барьж байгуулах төслийг ярилцжээ. Шин Тай групп нь Ордос хотын нийт барилгын 80-н хувийг дангаар нь барьсан бөгөөд 40 мянган хүний суудал бүхий 4-н том цэнгэлдэх хүрээлэнг бүтээн байгуулсан туршлагатай. Та бүхэн санаж байвал өнгөрсөн жил “Miss world” тэмцээн Ордос хотод тус цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдаж байсан юм. Тус компаний удирдлагууд энэ оны 8-н сард Бат-Өлзийн Бат-Эрдэний урилгаар Монгол улс, Эрдэнэт хотод хүрэлцэн ирэхээр болжээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /5/

Энэ нэг сүнс дагасан пялдагууд одоо болноо.Нэг луйвараар алба хашиж байгаагаа ихэд битгий улс аймаг сум нэгжийн ажлыг гутлын уланд гишгэж дууслаа.

Зочин

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Шаагаал явахымдаа

Х

2023-01-04 13:30 | 43.231.113.120

mongolooroo zuv bicheed surchih

boi

2023-01-04 13:30 | 43.231.113.120

boltugai l gej helhees uur ug algadaa

b

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Нисдэг галт тэрэг болох маглевыг эрдэнэт улаанбаатрын хооронд барьвал

eruult

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.