Үндсэн агуулга руу шилжих
Мягмар, 2026.10.20
Орхон -12° / -4°
  • USD 3597.30
  • EUR 4039.23
  • CNY 538.59

Орхон аймгийн иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад онцгой ач холбогдолтой “Эрдэнэт хотын гамшигт тэсвэртэй байдал” төсөл албан ёсоор хэрэгжиж эхэллээ

Орхон аймгийн иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад онцгой ач холбогдолтой “Эрдэнэт хотын гамшигт тэсвэртэй байдал” төсөл албан ёсоор хэрэгжиж эхэллээ Энэхүү төсөл нь Европын сэргээн босголт хөгжлийн банкны 7 сая ам.

Орхон аймгийн иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад онцгой ач холбогдолтой “Эрдэнэт хотын гамшигт тэсвэртэй байдал” төсөл албан ёсоор хэрэгжиж эхэллээ
Орхон аймгийн иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад онцгой ач холбогдолтой “Эрдэнэт хотын гамшигт тэсвэртэй байдал” төсөл албан ёсоор хэрэгжиж эхэллээ · Зураг: ErdenetLife.mn

Орхон аймгийн иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад онцгой ач холбогдолтой “Эрдэнэт хотын гамшигт тэсвэртэй байдал” төсөл албан ёсоор хэрэгжиж эхэллээ

Энэхүү төсөл нь Европын сэргээн босголт хөгжлийн банкны 7 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, Европын холбооны 6.71 сая еврогийн буцалтгүй тусламжийн санхүүжилтээр хэрэгжинэ.

Төслийг эхлүүлэхээр өнөөдөр манай аймагт зочилж буй Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ина Марчюлёните, ЕСБХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгч Ханнес Такач Та бүгдэд талархал илэрхийлье.

“Эрдэнэт хотын гамшигт тэсвэртэй байдал” төсөл нь Үерийн эрсдэлийн менежментийг сайжруулах, Усан хангамжийг сайжруулах гэсэн хоёр бүрэлдэхүүн хэсэгтэйгээр 8 байршилд хэрэгжинэ.

Төслийн үр дүнд үерийн гамшгийг хохиролгүй даван туулахад ихээхэн үр нөлөө үзүүлэхийн зэрэгцээ 11 мянга гаруй иргэдийн ундны усны хангамж найдвартай, аюулгүй болох юм.

Олон улсын тендерийн үнэлгээ, ЕСБХБ-ны журмын дагуу гүйцэтгэгчээр шалгарсан БНХАУ-ын төрийн өмчийн “Хунан Индастриал Экүйпмэнт Инсталэйшн" компани, “Престиж инженеринг” ХХК төслийн бүтээн байгуулалтыг амжилттай гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.