Үндсэн агуулга руу шилжих
Мягмар, 2026.10.20
Орхон -12° / -4°
  • USD 3597.30
  • EUR 4039.23
  • CNY 538.59

Шинэ томилгоо: Гурван байгууллагад дарга нар улиран томилогдсон бол ХББЗА-ны даргад шинэ хүн томилогдов

Өнөөдөр болсон Орхон аймгийн засаг даргын ээлжит шуурхай зөвөлгөөн дээр шинэ томилгоог танилцууллаа.

Шинэ томилгоо: Гурван байгууллагад дарга нар улиран томилогдсон бол ХББЗА-ны даргад шинэ хүн томилогдов
Шинэ томилгоо: Гурван байгууллагад дарга нар улиран томилогдсон бол ХББЗА-ны даргад шинэ хүн томилогдов · Зураг: ErdenetLife.mn

Өнөөдөр болсон Орхон аймгийн засаг даргын ээлжит шуурхай зөвөлгөөн дээр шинэ томилгоог танилцууллаа. Засаг даргын Хот байгуулалт,дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогчоор М.Түмэнжаргалыг  томилсоныг албан ёсоор танилцууллаа. Мөн үүрэг гүйцэтгэгч нар орлож байсан хэд хэдэн хэлтэс байгууллагуудын дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж шинэ томилгоо хийгдэв.Ингэхдээ гурван байгууллагад дарга нар улиран сонгогдсон юм. Тухайлбал "Эрдэнэт ус"ОНӨҮГ-ын даргаар Д.Бүүвэйбаатрыг, Хот тохижуулах газрын даргаар Б.Оюунбаярыг, "Цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламж" ОНӨҮГ-ын даргаар Х.Оюун-эрдэнийг  тус тус улиран томилсон бол "Хот байгуулалт барилга захиалагчийн" албаны даргаар Ц.Баяржаргалыг томиллоо.Тэрээр өнгөрсөн дөрвөн жилд Хөрөнгө, оруулалт хөгжлийн бодлого, төлөвлөлтын хэлтсийн даргаар ажиллаж байсан юм.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.