Үндсэн агуулга руу шилжих
Мягмар, 2026.10.20
Орхон -12° / -4°
  • USD 3597.30
  • EUR 4039.23
  • CNY 538.59

Дархан-Улаанбаатарын замаар зорчиход юуг анхаарах вэ?

Дархан-Улаанбаатар чиглэлийн 204.

Дархан-Улаанбаатарын замаар зорчиход юуг анхаарах вэ?
Дархан-Улаанбаатарын замаар зорчиход юуг анхаарах вэ? · Зураг: ErdenetLife.mn

Дархан-Улаанбаатар чиглэлийн 204.11 км замын бүтээн байгуулалтын ажил таван багц болгон хувааж, хэрэгжүүлж байгаа.

Бүтээн байгуулалтын ажлын явцыг багц тус бүрээр танилцуулбал,

  • I багц: Баруун аймаг салах тойрог уулзвараас Хар мотод давааны ар хүртэлх 37.26 км авто замын хучилтын ажил бүрэн дууссан.
  • II багц: Хар модот давааны араас Урьхан хүртэлх 45.5 км авто замд зарим засварын ажлуудыг гүйцэтгэж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангажээ.
  • III багц: Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх 45.74 км авто замын 15.5 км-ынх нь хучилтын ажил дууссан бол 20.9 км замыг 6 хувийн цементээр бэхжүүлсэн буталсан чулуун сууриар, үлдсэн хэсгийг 3 хувийн цементээр бэхжүүлсэн хөрсөн сууриар хөдөлгөөнийг нээгээд байна.
  • IV багц: Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45.08 км авто замд засварын ажлуудыг гүйцэтгэж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангажээ.
  • V багц: Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 30.53 км авто замын 12.25 км-т хучилтын ажил дууссан бөгөөд 18.28 км- замыг 6 хувийн цементээр бэхжүүлсэн буталсан чулуун сууриар хөдөлгөөн нээжээ.

Нийт замын гуравны нэг буюу 70 орчим км зам 3 болон 6 хувийн цементээр бэхжүүлсэн буталсан чулуун сууриар байгаа бөгөөд тэдгээр хэсгээр зорчихдоо юуг анхаарах ёстойг Зам, тээврийн сайд Л.Халтар онцгойлон анхааруулсан юм.

Эх сурвалж: ikon.mn

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.