Үндсэн агуулга руу шилжих
Мягмар, 2026.10.20
Орхон -12° / -4°
  • USD 3597.30
  • EUR 4039.23
  • CNY 538.59

ГХЯ: Арваннэгдүгээр сард хийхээр төлөвлөж байсан үлдсэн долоон нислэгийг цуцлах шийдвэр гаргалаа

Өнгөрсөн хугацаанд Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр гадаад улсаас нийтдээ 27,183 иргэнийг эх оронд нь авчраад байгааг ГХЯ-ны Консулын газрын захирал О.

ГХЯ: Арваннэгдүгээр сард хийхээр төлөвлөж байсан үлдсэн долоон нислэгийг цуцлах шийдвэр гаргалаа
ГХЯ: Арваннэгдүгээр сард хийхээр төлөвлөж байсан үлдсэн долоон нислэгийг цуцлах шийдвэр гаргалаа · Зураг: ErdenetLife.mn

Өнгөрсөн хугацаанд Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр гадаад улсаас нийтдээ 27,183 иргэнийг эх оронд нь авчраад байгааг ГХЯ-ны Консулын газрын захирал О.Мөнхтүшиг хэллээ.

Мөн тэрбээр "106 удаагийн нислэгээр 20,582 иргэнийг эх оронд нь авчирсан. Арваннэгдүгээр сард 10 удаагийн тусгай үүргийн нислэгээр 1,900 гаруй иргэнийг эх оронд нь авчрахаар төлөвлөж байсан боловч үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Шадар сайдаас өгсөн чиглэлийн дагуу энэ сард хийхээр төлөвлөж байсан үлдсэн долоон нислэгийг цуцлах шийдвэр гаргалаа. Ийм учраас эдгээр нислэгээр ирэх гэж байсан иргэд ЭСЯ-нд хандаарай. Хэрвээ нислэгийн тийзээ авсан байгаа бол дараагийн нислэг товлогдоход ирэх эсэх талаар МИАТ компанитай холбогдох юм.

Цуцлагдсан нислэгүүдийг хэзээ хийх нь нөхцөл байдлаас шалтгаалах учраас одоогоор тов хэлэх боломжгүй байна" хэмээн хэллээ.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.