Үндсэн агуулга руу шилжих
Мягмар, 2026.10.20
Орхон -12° / -4°
  • USD 3597.30
  • EUR 4039.23
  • CNY 538.59

Хөл хориог хэрхэх талаар Ням гарагт олон нийтэд мэдээлнэ

Цар тахлын тархалтаас сэргийлэх, дотоодод бүртгэгдсэн халдварын хүрээг хумих зорилгоор Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаа арванхоёрдугаар сарын 1-ний 06:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Хөл хориог хэрхэх талаар Ням гарагт олон нийтэд мэдээлнэ
Хөл хориог хэрхэх талаар Ням гарагт олон нийтэд мэдээлнэ · Зураг: ErdenetLife.mn

Цар тахлын тархалтаас сэргийлэх, дотоодод бүртгэгдсэн халдварын хүрээг хумих зорилгоор Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаа арванхоёрдугаар сарын 1-ний 06:00 цаг хүртэл үргэлжилнэ. 

Үүнийг цаашид үргэлжлүүлэх эсэх талаар УОК-ын өчигдрийн хурлын үеэр сэтгүүлчид тодруулахад "Энэ долоо сүүлээр, Ням гарагт Улсын Онцгой комисс, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсний дараа хөл хориог сунгах эсэх талаар тодорхой мэдээлэл өгнө.

Эрдэмтэн судлаачид, мөн эрсдэлийн үнэлгээ дээр үндэслэн гурван төлөвлөгөөнөөс алийг нь сонгох вэ гэдгээ эцэслэж, олон нийтэд зарлах хугацаа нь энэ долоо хоногийн сүүлээр гэсэн үг. Түүнээс өмнө мэдээлэл өгөх боломжгүй" хэмээн УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг хариуллаа. 

"Хөл хориог 2020 оны арванхоёрдугаар сарын 31-н хүртэл буюу нэг сар дахиад сунгах уу? аль эсвэл сулруулах уу гэдэг асуултын хариулт энэ ням гарагт тодорхой болно.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.