Үндсэн агуулга руу шилжих
Мягмар, 2026.10.20
Орхон -12° / -4°
  • USD 3597.30
  • EUR 4039.23
  • CNY 538.59

"Оюутнуудаас шинжилгээ авах ажлыг Боловсролын яамнаас хуваарь гаргах хүртэл түр зогсоосон"

Өнөөдрийн байдлаар төрийн өмчийн их, дээд сургуулийн оюутны 41 байранд 9,548, хувийн өмчийн их, дээд сургуулийн 32 байранд 2,749 оюутан байна.

"Оюутнуудаас шинжилгээ авах ажлыг Боловсролын яамнаас хуваарь гаргах хүртэл түр зогсоосон"
"Оюутнуудаас шинжилгээ авах ажлыг Боловсролын яамнаас хуваарь гаргах хүртэл түр зогсоосон" · Зураг: ErdenetLife.mn

Өнөөдрийн байдлаар төрийн өмчийн их, дээд сургуулийн оюутны 41 байранд 9,548, хувийн өмчийн их, дээд сургуулийн 32 байранд 2,749 оюутан байна.

 

Оюутнууд хэрхэн шинжилгээ өгөх талаар холбогдох албаныхнаас тодрууллаа. 

Энэ талаар ЭМЯ-наас “Оюутнуудаас шинжилгээ авах ажлыг Боловсролын яамнаас хуваарь гаргах хүртэл  түр зогсоосон. Хуваарь гарахаар шинжилгээ авч эхэлнэ. Одоогоор нутаг буцах иргэдээс шинжилгээ авч байна. Оюутнуудын хувьд 2021 оны нэгдүгээр сарын 5-н хүртэл онлайнаар хичээллэж байгаа тул хичээл сургуульдаа хамрагдаж байгаа” гэлээ. 

Харин БШУЯ-ны хөрөнгө оруулалтын газрын дарга Ч.Энх-Амгалан "Одоогоор ажлын хэсэг мэдээлэл цуглуулж байна.

Оюутнуудаас шинжилгээг байранд нь авах төлөвлөгөөтэй байгаа. Албан бус мэдээллээр арванхоёрдугаар 8-наас шинжилгээ авах талаар яригдаж байна. Нийт 12,000 гаруй оюутан дотуур байранд амьдарч байгаа. Бэлтгэл ажлаа хангаад, шинжилгээг авч эхэлнэ" гэсэн хариулт өглөө. 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.