Үндсэн агуулга руу шилжих
Мягмар, 2026.10.20
Орхон -12° / -4°
  • USD 3597.30
  • EUR 4039.23
  • CNY 538.59

Энэ онд Орхон аймаг гэр хорооллын айл өрхийг орон сууцжуулахаар төлөвлөж байна

Энэ онд гэр хорооллын айл өрх болон зорилтот бүлгийн иргэдийг орон сууцанд хамруулах зорилгоор төвлөрсөн шугамд холбогдсон зарим багт нийтийн орон сууц барихаар төлөвлөж байна гэж аймгийн Засаг дарга С.

Энэ онд Орхон аймаг гэр хорооллын айл өрхийг орон сууцжуулахаар төлөвлөж байна
Энэ онд Орхон аймаг гэр хорооллын айл өрхийг орон сууцжуулахаар төлөвлөж байна · Зураг: ErdenetLife.mn

Энэ онд гэр хорооллын айл өрх болон зорилтот бүлгийн иргэдийг орон сууцанд хамруулах зорилгоор төвлөрсөн шугамд холбогдсон зарим багт нийтийн орон сууц барихаар төлөвлөж байна гэж аймгийн Засаг дарга С.Батжаргал онцолсон. 

Мөн төрийн нэгдсэн байр барих ажлыг Орхон аймгаас УИХ-д сонгогдсон гишүүдийн дэмжлэгтэйгээр барихаар төлөвлөөд байгаа аж. Түүнчлэн Орхон аймаг, “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-тай хамтран ажиллах гэрээнд Жаргалант суманд Агропарк барих ажлын саналыг тусгасан байна. Агропаркийг байгуулснаар иргэд хүнсний ногооны хэрэгцээгээ дотоодоосоо хангах, эрүүл чанартай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх мөн хямд өртгөөр хүнсний ногоо худалдан авах, ажлын байр нэмэгдэх олон давуу тал бий болно гэж үзэж буй. Эдгээр ажлууд ирэх жилүүдэд шат дараатай хийгдэж эхэлнэ гэв.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдлүүд 4

Б.Цолмонтуяа

Гэр хорооллын аль баг хэсгүүд хамрагдах бол? Зураг төсөл гарсан болов уу?

өнөржаргал

цагаан чулуутын хэсгийг хамгийн түрүүнд хамруулах уу олон жил хүлээлээ ш дээ

Түмээ

Дэнж баг төвийн шугамтай ,хаана барихаар төлөвлөгдсөн бэ.

Ннн

Шалгахуулалтаа бас сугалаагаар явхуу

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.