Үндсэн агуулга руу шилжих
Мягмар, 2026.10.20
Орхон -12° / -4°
  • USD 3597.30
  • EUR 4039.23
  • CNY 538.59

Орхон аймаг: Халдварт саагийн эсрэг вакцин хийгдэж эхэллээ

Халдварт саагийн идэвхижүүлэлтийн  вакцин хийгдэж эхэлсэн тул эцэг эхчүүд хамрагдахыг анхааруулж байна.

Орхон аймаг: Халдварт саагийн эсрэг вакцин хийгдэж эхэллээ
Орхон аймаг: Халдварт саагийн эсрэг вакцин хийгдэж эхэллээ · Зураг: ErdenetLife.mn

Халдварт саагийн идэвхижүүлэлтийн  вакцин хийгдэж эхэлсэн тул эцэг эхчүүд хамрагдахыг анхааруулж байна.

Саагийн тарьдаг /IPV/ вакцин 3,4,5 насанд хийгдэх арга хэмжээ улсын хэмжээнд 2021/01/18-с эхлэх тул эцэг эхчүүд хүүхдүүдээ идэвхтэй хамруулна уу?

Үүнд: 2016 оны 02 сарын 01-2018 оны 10 сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд төрсөн хүүхэд орно

Хэрэглэх заалт: Полиовирусээр үүсгэгддэг халдварт саа өвчнөөс сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.

Дархлаажуулалтын дараах урвал: Тариулсан хэсэг газарт өвдөх, улайх, хавдах, 38,1 хэмээс дээш халуурах шинж тэмдэг илэрч болно.

Вакциныг Өрхийн эмнэлэгүүдэд болон тогтсон сургуулиудад хуваарийн дагуу 1-5 дахь  өдрүүдэд  хоногийн  өдрүүдэд 10:00-15:00 цагийг хооронд хийнэ.

Вакцинд хамрагдахаар  ирэхдээ та  маскаа зүүж халдвар хамгааллын дэглэм баримталж үйлчлүүлнэ үү? 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.