Үндсэн агуулга руу шилжих
Мягмар, 2026.10.20
Орхон -12° / -4°
  • USD 3597.30
  • EUR 4039.23
  • CNY 538.59

Орхон аймгийн сайтуудын холбоо, Прокурорын газар санамж бичиг үзэглэлээ

Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг цахим мэдээллийн хэрэгсэл болох 10 орчим сайтууд нэгдэн Орхон аймгийн сайтуудын холбоог үүсгэн байгуулсан.

Орхон аймгийн сайтуудын холбоо, Прокурорын газар санамж бичиг үзэглэлээ
Орхон аймгийн сайтуудын холбоо, Прокурорын газар санамж бичиг үзэглэлээ · Зураг: ErdenetLife.mn

Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг цахим мэдээллийн хэрэгсэл болох 10 орчим сайтууд нэгдэн Орхон аймгийн сайтуудын холбоог үүсгэн байгуулсан. Орхон сайтын холбоо, Орхон аймгийн Прокурорын газар 2021 онд хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ. Ингэснээр Прокурорын байгууллагын үйл ажиллагаа, хууль хэрэгжүүлэх, хяналт тавих, хуулийн байгууллагаар эцэслэн шийдвэрлэгдсэн асуудлуудын мэдээлэл илүү нээлттэй олон нийтэд хүрэх юм. Орхон аймгийн сайтуудын холбоо нийгмийн хариуцлагын хүрээнд ийнхүү Прокурорын байгууллагын мэдээ мэдээллийг олон нийтэд түгээж, иргэдэд хууль сурталчилах ажлыг зохион байгуулахаар болж байна. Хамтран ажиллах санамж бичигт Орхон аймгийн ерөнхий прокурор Л.Батгэрэл, Орхон аймгийн сайтуудын холбооны тэргүүн Б.Цэвэгмид нар гарын үсэг зурж, хуулийн хүрээнд хамтран ажиллахаар боллоо.

Орхон аймгийн сайтуудын холбоо, Прокурорын газар санамж бичиг үзэглэлээ.

 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.