Үндсэн агуулга руу шилжих
Мягмар, 2026.10.20
Орхон -12° / -4°
  • USD 3597.30
  • EUR 4039.23
  • CNY 538.59

Орхон аймаг: Хот доторх тээврийн хэрэгслүүдэд 2-р сарын 8-наас15 ныг дуустал дугаарын хязгаарлалт тогтооно

Орхон аймгийн Онцгой комисс хуралдлаа.

Орхон аймаг: Хот доторх тээврийн хэрэгслүүдэд 2-р сарын 8-наас15 ныг дуустал дугаарын хязгаарлалт тогтооно
Орхон аймаг: Хот доторх тээврийн хэрэгслүүдэд 2-р сарын 8-наас15 ныг дуустал дугаарын хязгаарлалт тогтооно · Зураг: ErdenetLife.mn

Орхон аймгийн Онцгой комисс хуралдлаа. Хуралдаанаар Орхон аймгийн Засаг даргын А/13 тоот захирамжийг өнөөдрөөс буюу 2021 оны 02-р сарын 04-ний өдрөөс 2-р сарын 18-ыг дуустал сунгах шийдвэр гаргалаа.Уг захирамжинд 

Баян-Өндөр, Жаргалант сумдын хэмжээнд зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүд архи согтууруулах ундааг өглөөний 10.00 цагаас оройн 18.00 цаг хүртэл худалдан борлуулахыг зөвшөөрсөн хугацааг 2021 оны 02 дугаар сарын 18-ний өдрийг дуустал сунгах.

Аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд архи согтууруулах ундаагаар үйлчлэх үйл ажиллагаа (рестораны архи согтууруулах ундааны үйлчилгээ, баар, караоке, паб)-г түр зогсоосон хугацааг 2021 оны 02 дугаар сарын 18-ний өдрийг дуустал сунгах.

Мөн олон нийтийг хамарсан үйл ажиллагаа (хичээл, цугларалт, сүм хийдийн хурал, үзвэр, хонжвор, РС тоглоом, уралдаан тэмцээн)-г түр зогсоосон хугацааг 2021 оны 02 дугаар сарын 18-ний өдрийг дуустал сунгах гэсэн байна. Аймгийн онцгой комиссоос гарсан зарим шийдвэрүүдийн хувьд Хот доторх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт хийх тухай тодруулбал энэ сарын 8 наас 15 ныг дуустал тээврийн хэрэгсэлүүд дугаарын хязгаарлалттай зорчино. Улаанбаатар хотоос ирэхээр бүртгүүлсэн 1260 иргэнийг татаж авах үйл ажиллагааг 2-р сарын 5 ны өдрөөс эхлүүлэхээр болсон бөгөөд Драгон төв дээрээс иргэдийн өдөр бүр хоёр автобуссаар татан авах нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах юм байна. Эрдэнэт хотоос гарах хүсэлтэй иргэд мөн бүртгэл хийлгэж зорчих боломжтой гэв. Орхон аймаг бусад аймаг орон нутгаас иргэдийн нэвтрүүлэхгүй журамд заасан тохиолдолд шаардлагатай иргэдийг зорчуулна.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.