Үндсэн агуулга руу шилжих
Мягмар, 2026.10.20
Орхон -12° / -4°
  • USD 3597.30
  • EUR 4039.23
  • CNY 538.59

“Ачит-Ихт” ХХК “Жендерийн мэдрэмжтэй хамт олон” номинацид шалгарлаа

"Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо" ТББ-аас “ЭМЭГТЭЙЧҮҮД ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙГ МАНЛАЙЛАХ НЬ ” уриан дор Уул уурхайн салбарын эмэгтэйчүүдийн 3-р чуулганыг цахимаар амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.

“Ачит-Ихт” ХХК “Жендерийн мэдрэмжтэй хамт олон” номинацид шалгарлаа
“Ачит-Ихт” ХХК “Жендерийн мэдрэмжтэй хамт олон” номинацид шалгарлаа · Зураг: ErdenetLife.mn

"Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо" ТББ-аас “ЭМЭГТЭЙЧҮҮД ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙГ МАНЛАЙЛАХ НЬ” уриан дор Уул уурхайн салбарын эмэгтэйчүүдийн 3-р чуулганыг цахимаар амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.

Чуулганд Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал, УИХ-ын гишүүн асан А.Ундраа, Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн Монгол улс дахь менежер Н.Дорждарь, УУХҮЯ-ны Ахлах шинжээч Т.Чимэгсанаа, Эрдэнэт ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа, Рио Тинто компанийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Х.Амаржаргал, нарын салбартаа нэр хүнд бүхий илтгэгч нар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд салбарын төлөөлөл 300 гаруй эмэгтэйчүүд цахимаар оролцлоо.

Уг чуулганы хүрээнд Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбооноос олон нийтийн дунд нээлттэй санал асуулга явуулсан бөгөөд “Ачит-Ихт” ХХК нь “Жендерийн мэдрэмжтэй хамт олон” номинацид шалгаран Эрдэнэтийн уурхайчдын гараар урласан цомыг гардан авсан юм.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.