Үндсэн агуулга руу шилжих
Мягмар, 2026.10.20
Орхон -12° / -4°
  • USD 3597.30
  • EUR 4039.23
  • CNY 538.59

Баян-өндөр сум: "Бид нэг дэлхийд амьдардаг" сэдэвт гар зургийн уралдаанд ирсэн 50 шилдэг бүтээлийг урамшуулав

Баян-Өндөр сумын ЗДТГ-аас санаачилан эх дэлхийгээ хайрлах, ус цахилгаанаа хэмнэхийн ач холбогдлыг таниулах зорилгоор "Бид нэг дэлхийд амьдардаг" сэдэвт гар зургийн уралдааныг 2020 оны 12 сарын 21-ний өдрөөс 28-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулсан билээ.

Баян-өндөр сум: "Бид нэг дэлхийд амьдардаг" сэдэвт гар зургийн уралдаанд ирсэн 50 шилдэг бүтээлийг урамшуулав
Баян-өндөр сум: "Бид нэг дэлхийд амьдардаг" сэдэвт гар зургийн уралдаанд ирсэн 50 шилдэг бүтээлийг урамшуулав · Зураг: ErdenetLife.mn

Баян-Өндөр сумын ЗДТГ-аас санаачилан эх дэлхийгээ хайрлах, ус цахилгаанаа хэмнэхийн ач холбогдлыг таниулах зорилгоор "Бид нэг дэлхийд амьдардаг" сэдэвт гар зургийн уралдааныг 2020 оны 12 сарын 21-ний өдрөөс 28-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулсан билээ. Уг уралдаанд 600 гаруй бүтээл ирсэнээс шилдэгийн шилдэг 50 гаруй бүтээлийг шалгаруулан урамшуулсан. Дэлхийн "Ойн өдөр", "Усны өдөр" тохиож буйтай холбогдуулан тус уралдааны шилдэг бүтээлүүдээр Захиргааны II байрны 2 давхарт үзэсгэлэн гаргаад байна. Хүүхдүүдийн бүтээлд усаа гамнах, эх дэлхийгээ хайрлах санааг өөр өөрийн өнцгөөр тусган харуулсан нь маш чухал санаа байсан юм. Энэ дашрамд уралдаанд бүтээлээ ирүүлж, идэвхтэй оролцсон бүх хүүхдүүддээ талархал илэрхийлье.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.