Үндсэн агуулга руу шилжих
Мягмар, 2026.10.20
Орхон -12° / -4°
  • USD 3597.30
  • EUR 4039.23
  • CNY 538.59

Орхон аймаг: Халдвар батлагдсан газруудад хоёр сургууль, хоёр байгууллага багтаж байна

Аймгийн онцгой комиссоос  “Гуравдугаар сарын 26-ний 11:50 цагт мэдээлэл хийв.

Орхон аймаг: Халдвар батлагдсан газруудад хоёр сургууль, хоёр байгууллага багтаж байна
Орхон аймаг: Халдвар батлагдсан газруудад хоёр сургууль, хоёр байгууллага багтаж байна · Зураг: ErdenetLife.mn

Аймгийн онцгой комиссоос  “Гуравдугаар сарын 26-ний 11:50 цагт мэдээлэл хийв. 24 цагийн дотор хийгдсэн PCR шинжилгээний хариугаар нэмж 12 тохиолдол батлагдаж нийт батлагдсан 21 боллоо. Өчигдөр буюу 3-р сарын 25 ны өдөр хийсэн 166 PCR шинжилгээнээс шөнө ирсэн хариунд 12 тохиолдол батлагдсан байна. Батлагдсан 12 тохиолдлыг задлавал "Ачит ихт" ХХК ны хоёр ажилтан Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын нэг ажилтан Тедди худалдааны төвд ажилладаг нэг хүн 4-р сургуулийн нэг сурагч 5-р сургуулийн нэг сурагч Их залуу багт амьдардаг нэг иргэн ломбардны үйл ажиллагаа явуулдаг хоёр иргэн байна. Эдгээр халдвар батлагдсан иргэдийн ойрын хавьтал тодорхойлох тусгаарлах ажлууд хийгдэж эхэлсэн бөгөөд халдварын эх үүсвэр одоогоор бүрэн тодорхойлж дуусаагүй байна гэв. Тусгаарлалтанд нийт 167 иргэн байна. Тухайлбал халдвартын тасагт батлагдсан 21 тохиолдлыг эмчлэх эмчилгээ үйлчилгээ эхэлсэн нэг иргэний биеийн байдал хүнд 20 иргэний биеийн байдал хэвийн байгаа бол Энэрэл төвд 71 хүн Молор зочид буудалд 16 хүн Эрдэнэт сувилалд 59 хүн тус тус тусгаарлалтанд байна. Улаанбаатар хотоос ирсэн 492 хүнийг гэрийн тусгаарлалтанд ажиглаж байна. Орхон аймагт эхний ээлжинд 2000 вакцин ирээд байна. Голомтонд ажиллаж буй 1000 хүнийг эхний ээлжинд хамруулахаар болсон бөгөөд маргаашнаас вакцинжуулах ажил эхлэнэ.Түргэвчилсэн оношлуурын нэмэлт татан авалтын хийж 8200 оношлуур өчигдөр татан авчээ.

 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдлүүд 8

Нэргүй

Амралтын 2 өдрөөр 0 зогсолт хийж өрх бүрээ шинжилгээнд хамруулвал яадгын болоо Нилээн тарсан байх магадлалтай юм

иргэн

Өрх бүрээс шинжилгээ аваачих бол хурдан олдох байхдаа

Баттулга

Сургууль цэцэрлэг түүнийг тойрсон тоглоомын талбайнуудад ариутгал халдваргүйжүүлэлт шат дараатай хийх шаардлагатай бхйна

tsetsegma

Zov shu orh bures shinjilge yaraltai avah heregtei.

Сийлэгмаа

Манай эрдэнэтчүүд УБ-ынхныг бодвол өндөр ухамсартай хүн бүр анхаарч халдварын гурвалжийг таслан зогсоож ногоон өүс болж чаднаа гэдэгт итгэж байна амжилт

Батням

Өрх бүрээс шинжилгээ авах

зочин

ард түмнийг дарамтлах шиг болж байна дөө

DR RUH

Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж харсан бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт хэвтэж байсан өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Девашид (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM) нэг бөөрөө худалдсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Эмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу амьдарч байгаад маш их баяртай байсан тул нэг бөөрөө 460,000 доллараар зарсан. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу? Раж эмчтэй холбоо барихаас илүү бөөртэй: NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM имэйлээр холбоо барина уу.

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.