Үндсэн агуулга руу шилжих
Мягмар, 2026.10.20
Орхон -12° / -4°
  • USD 3597.30
  • EUR 4039.23
  • CNY 538.59

ЭМЯ: Вакцины эхний тунг хийлгэсэн 532 хүн халдвар авсан

Монгол Улсад 310 мянга гаруй хүн вакцинд хамрагдсан ч вакцины эхний тунг хийлгэсэн 532 хүн халдвар авсан талаар УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.

ЭМЯ: Вакцины эхний тунг хийлгэсэн 532 хүн халдвар авсан
ЭМЯ: Вакцины эхний тунг хийлгэсэн 532 хүн халдвар авсан · Зураг: ErdenetLife.mn

Монгол Улсад 310 мянга гаруй хүн вакцинд хамрагдсан ч вакцины эхний тунг хийлгэсэн 532 хүн халдвар авсан талаар УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдээллээ. 

Тэрбээр "Эхний тунг хийлгээд 14 хоноод 40-50 хувийн дархлаа тогтож буй. Хоёр дахь тунг хийлгээд мөн 14 хоноод бүрэн дархлаатай болно. 

Вакцины хоёр тунг тариулсан ч маскаа тогтмол зүүж, зайгаа барьж, халдвар хамгааллаа барихыг мэргэжлийн хүмүүс зөвлөсөөр байна. 
Эрсдэлтэй орчинд бүү бай. Халдвар авсан иргэдийн 30 гаруй хувь нь ажлын газраасаа авч буй тул анхаарна уу! Хамт олноороо тамхилахгүй байхыг, масктайгаа байхыг анхааруулж байна. 
4-сарын 3-наас вакциныг 2-3 дахин эрчимжүүлж, ААН-үүдийг 15 хоног хязгаарлаж буй нь вакцинжуулалтыг үр дүнд хүргэх нэг үндэслэл юм.  
Улаанбаатар хотын насанд хүрсэн 1 сая иргэнээ 4-р сард вакцины эхний тунг хийж, 5-р сараас орон нутагт, мөн нийслэлийн иргэдийг 2 дахь тунг хийж дуустал, цаашид сэрэмжээ алдахгүй байхыг уриалж байна. Та бид ковид-19 халдвартай зэрэгцэн амьдарч буйг нэг хором ч бүү март." гэжээ.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.