Үндсэн агуулга руу шилжих
Мягмар, 2026.10.20
Орхон -12° / -4°
  • USD 3597.30
  • EUR 4039.23
  • CNY 538.59

Орхон аймаг: Вакцины эхний тун хийлгэсэн 40 хүн халдвар аваад байна

4 сарын 20 ноос 21 ны хооронд сүүлийн 24 цагт   БОЭТ-ийн вируслогийн лабораторид 384 PCR  шинжилгээг  хийхэд 7 халдвар шинээр бүртгэгдлээ.

Орхон аймаг: Вакцины эхний тун хийлгэсэн 40 хүн халдвар аваад байна
Орхон аймаг: Вакцины эхний тун хийлгэсэн 40 хүн халдвар аваад байна · Зураг: ErdenetLife.mn

4 сарын 20 ноос 21 ны хооронд сүүлийн 24 цагт   БОЭТ-ийн вируслогийн лабораторид 384 PCR  шинжилгээг  хийхэд 7 халдвар шинээр бүртгэгдлээ. Вакцинжуулалтын эхний тун хийлгэсэн 40 иргэн халдвар аваад байна.Халдвар авсан 40 хүнээс 3 хүн уушигны хатгаатай эмчлэгдэж байна. 

Коронавируст халдвар нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын 21 багт тархаж, нийт 319 тохиолдол бүртгэгдээд байна. Цагаанчулуут багт хамгийн олон 40 тохиолдол, Зэст багт 35, Бүрэнбүст багт 26, Хүрэнбулаг 16, Уурхайчин багт 16, Оюут багт 11 тохиолдол бүртгэгдэж нийт тохиолдлын 56 хувийг эзэлж байна.

БОЭТ-д 100 хүн эмчлэгдэж байна. Эдгэрч гарсан иргэдийн тоо 186 хүрсэн бөгөөд тэд гэрийн тусгаарлалтанд байна. Халдвар бүртгэгдснээс хойш зөөвөрлөгдөн ирсэн 20 тохиолдол батлагдсан энэ нь Улаанбаатар хотоос -10  Өмнөговь аймгаас -4 Төв аймаг-1 Завхан аймаг -1 Булган аймаг -1 тус тус зөөвөрлөгдөн орж ирсэн байна.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.