Үндсэн агуулга руу шилжих
Мягмар, 2026.10.20
Орхон -12° / -4°
  • USD 3597.30
  • EUR 4039.23
  • CNY 538.59

ЭМЯ: Вакцины 2 дахь тунгаа хийлгэсэн ч иргэд амны хаалтаа огт авч болохгүй бусдад халдвар тараах эрсдэлтэй

Коронавирусийн эсрэг вакцины 2 дахь тунгаа хийлгээд 14 хоног болж байгаа иргэд бий.

ЭМЯ: Вакцины 2 дахь тунгаа хийлгэсэн ч иргэд амны хаалтаа огт авч болохгүй бусдад халдвар тараах эрсдэлтэй
ЭМЯ: Вакцины 2 дахь тунгаа хийлгэсэн ч иргэд амны хаалтаа огт авч болохгүй бусдад халдвар тараах эрсдэлтэй · Зураг: ErdenetLife.mn

Коронавирусийн эсрэг вакцины 2 дахь тунгаа хийлгээд 14 хоног болж байгаа иргэд бий. Тэд амны хаалтаа авч болох эсэх тухайд эрүүл мэндийн байгууллагаас дараах мэдээллийг өглөө.

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Б.Бум-Очир: "Коронавирусийн эсрэг вакцины 2 дахь тунг хийлгэснээс хойш 14 хоногийн хугацаанд дархлаа тогтоно гэж үзэж байгаа. Гэвч иргэдэд амны хаалтаа зүүхийг зөвлөж байгаа. 

Вакцины 2 дахь тунгаа хийлгээд 14 хоног болсон хүн өөрөө халдварт өвчнөөр өвчлөхгүй ч бусдад тараах эрсдэлтэй. Мөн халдвар хамгааллын дэглэмээ барина.

Вакцины нэгдүгээр тунг хийлгэсэн хүн халдвар авах эрсдэл бий. Тиймээс амны хаалтаа зүүгээд халдвар хамгааллын дэглэмээ ч сахина. Өөрөө халдвар авах болон бусдад тараах эрсдэлтэй гэж ойлгох хэрэгтэй. Тайвширч болохгүй.

Нэгдүгээр тунгийн хувьд вакцинаасаа шалтгаалаад дархлаа тогтох нь өөр, өөр. Тухайлбал 50-60, 70%-ийн дархлаа тогтдог" хэмээн тайлбарлав.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.