Орхон аймгийн хэмжээнд сүүлийн 72 цагийн хугацаанд коронавирусийн батлагдсан 66 тохиолдол бүртгэгдсэн байна. 2021.05.03 өдрийн 09:00 цагийн байдлаар 501 ПСР шинжилгээ хийхэд 9 шинэ халдвар бүртгэгджээ. Сүүлийн 72 цагт батлагдсан тохиолдлууд Ойрын хавьтлаас-20 Хувийн эмнэлэгтэй холбоотой-41 Шинээр-4 /шинж тэмдэг илрээд шинжилгээнд хамрагдсан иргэдээс/ Зөөвөрлөгдсөн-1 /Улаанбаатар хотоос/ тус тус халдвар илэрсэн бөгөөд өнөөдрийн байдлаар Коронавируст халдварын эсрэг ажил үүргээ гүйцэтгэж байгаад 12 эмнэлгийн ажилтан халдвар авчээ.6 ажилтан ар гэрийн хүрээнд халдвар авсан нь тогтоогдсон тухай ЭМГ-аас мэдээллэв.Халдвар гарсан гэх хувийн эмнэлэгтэй холбоотой хяналт шалгалт явагдсан бөгөөд түргэвчилсэн шинжилгээгээр сөрөг гарсан ч нууц үе дээрээ явж байсан иргэн хэвтэн эмчлүүлсэн нь халдвар гарах шалтгаан болсон гэв. Одоогоор хувийн эмнэлэгтэй холбоотой 41 халдвар бүртгэгдээд байна. БОЭТ-д 101 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал маш хүнд 1 иргэн хүндэвтэр 15 иргэн байна.
Орхон аймаг: Хувийн эмнэлэгтэй холбоотой 41 халдвар бүртгэгдээд байна
Орхон аймгийн хэмжээнд сүүлийн 72 цагийн хугацаанд коронавирусийн батлагдсан 66 тохиолдол бүртгэгдсэн байна.
Эмнэлэгүүд хэвтэж эмчилсэн өвчтөнгөө гарахад нь шинжилгээ авч гаргаж байвал зүгээр юм биш үү. Тэгвэл гэр орондоо эрсдэл дагуулахгүй.