Үндсэн агуулга руу шилжих
Мягмар, 2026.10.20
Орхон -12° / -4°
  • USD 3597.30
  • EUR 4039.23
  • CNY 538.59

Орхон аймаг: 18-49 насны иргэдээ вакцинжуулах ажлыг эхлүүллээ

Орхон аймгийн хэмжээнд ЭМГ-аас гаргасан судалгаа хүсэлтийг хүлээн авч хорт хавдарын цитостатик эмчилгээ хийлгэж буй, гемодиалезэд орж буй, дархлалын хомсдолтой 300 орчим иргэдээ дархлаажуулах Pfizer/biontech(Файзер) вакциныг орон нутагтаа татан авч өнөөдрөөс дархлаажуулж эхэллээ.

Орхон аймаг: 18-49 насны иргэдээ вакцинжуулах ажлыг эхлүүллээ
Орхон аймаг: 18-49 насны иргэдээ вакцинжуулах ажлыг эхлүүллээ · Зураг: ErdenetLife.mn

Орхон аймгийн хэмжээнд ЭМГ-аас гаргасан судалгаа хүсэлтийг хүлээн авч хорт хавдарын цитостатик эмчилгээ хийлгэж буй, гемодиалезэд орж буй, дархлалын хомсдолтой 300 орчим иргэдээ дархлаажуулах Pfizer/biontech(Файзер) вакциныг орон нутагтаа татан авч өнөөдрөөс дархлаажуулж эхэллээ. Энэ нь өмнөх хүсэлтээ гаргасан судалгаанд хамрагдсан 300 иргэнд хамаатай гэдгийг онцолсон.18-49 насны иргэдийг вакцинжуулах ажлыг 5-р сарын 9 ны өдрөөс эрчимтэй  эхлүүлэхээр болсон бөгөөд ахмадуудаа вакцинжуулах ажил 80 орчим хувьтай явагдаж байна. Ингэснээр зарим багуудад 18-49 насынханд хийгээд эхэлжээ.Тухайлбал 15-р сургууль дээр байрлах цэг өнөөдрөөс иргэдийг хүлээн авч эхэлсэн байна. Тус ажлыг зохион байгуулах хүрээнд нэмэлтээр сувилагчид татан оролцууулж хүч нэмэгдүүлэн ажиллаж эхэлсэн байна. Иргэн та баг өрхийн эмнэлэгээс мэдээлэл авч дархлаажуулалтандаа хамрагдаарай. 

Орхон аймагт вакцин хийх цэгүүд: 

  • Анхны оч ӨЭМТ - Спорт хороо, 4-р сургууль
  • Учралт баяр ӨЭМТ- 7-р сургууль, Хэмнэл соёлын төв
  • Мэндцэцэн ӨЭМТ - 4-р цэцэрлэг, 7-р цэцэрлэг
  • Энхжих мандариваа ӨЭМТ- 15-р сургууль
  • Үйлсбадрах ӨЭМТ- 6-р цэцэрлэг, 3-р сургууль
  • Нийцэл ӨЭМТ- 16-р сургууль
  • Мөнхийн гэгээ ӨЭМТ- 17-р сургууль
  • Мөнхсүндэрэл ӨЭМТ- Баянцагаан соёлын төв, Эгшиглэн соёлын төв
  • Жаргалант сум- Жаргалант ЕБС сургууль
  • Эрдэнэт үйлдвэр- Хангарьд спорт хороогоор дамжуулан дархлаажуулалт хийж байна.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.