Үндсэн агуулга руу шилжих
Мягмар, 2026.10.20
Орхон -12° / -4°
  • USD 3597.30
  • EUR 4039.23
  • CNY 538.59

Орхон аймаг: Сайн дурын шинжилгээ өгсөн нэг иргэнээс халдвар илэрчээ

Орхон аймаг /2021.

Орхон аймаг: Сайн дурын шинжилгээ өгсөн нэг иргэнээс халдвар илэрчээ
Орхон аймаг: Сайн дурын шинжилгээ өгсөн нэг иргэнээс халдвар илэрчээ · Зураг: ErdenetLife.mn

Орхон аймаг /2021.05.09/ сүүлийн 24 цагийн хугацаанд 506 PCR шинжилгээ хийснээс 9 тохиолдол нэмж бүртгэгдэж  батлагдсан тохиолдол нийт 539 болов.Үүнээс эдгэрсэн 316 иргэн байна. 

Батлагдсан 9 тохиолдол нь 8 нь ойрын хавьтлаас илэрсэн бол нэг тохиолдол сайн дурын шинжилгээ өгөхөөр ирсэн иргэнээс илэрчээ. Энэ нь халдвар иргэдийн дунд алаг цоог хэлбэрээр тархсан байж болзошгүй байна.

9 тохиолдлыг багаар задлабал:  Зэст багт -2 халдвар нэмэгдэж нийт халдвар -85 Хүрэнбулаг багт-1 нийт халдвар 51, Шанд багт-2 Баян булаг багт -2 Булаг багт-1  багуудад тус тус тохиолдол илэрсэн байна. 

5-р сарын 8-ны өдөр вакцинжуулалтын 1-р тунд1813  иргэн, 2-р тунд 114  иргэн хамрагдсан байна. Ингэснээр 1-р тунд 48702 иргэн, 2-р тунд 17267  иргэн хамрагджээ. 

БОЭТ-д нийт 146  хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хүнд 2, хүндэвтэр 50, хөнгөн-94  хүн байгаа юм. Ойрын хавьтлын 2535 иргэн байгаа бол дам хавьтлын 2705 иргэн байна.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.