Үндсэн агуулга руу шилжих
Мягмар, 2026.10.20
Орхон -12° / -4°
  • USD 3597.30
  • EUR 4039.23
  • CNY 538.59

Шийдвэр: Коронавирусийн халдвараар өвдөөд эдгэрсэн иргэдэд вакцин хийж эхэллээ

Коронавирусийн халдвараар өвдөөд эдгэрсэн хүмүүсийг вакцинд хамруулах талаар ЭМ-ийн сайдын тушаал гарч, өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байгааг 11.

Шийдвэр: Коронавирусийн халдвараар өвдөөд эдгэрсэн иргэдэд вакцин хийж эхэллээ
Шийдвэр: Коронавирусийн халдвараар өвдөөд эдгэрсэн иргэдэд вакцин хийж эхэллээ · Зураг: ErdenetLife.mn

Коронавирусийн халдвараар өвдөөд эдгэрсэн хүмүүсийг вакцинд хамруулах талаар ЭМ-ийн сайдын тушаал гарч, өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байгааг 11.00 цагийн мэдээллээр онцоллоо.

Тодруулбал, вакцин хийлгээгүй байхдаа халдвараар өвдөж эдгэрсэн хүмүүс батлагдсан өдрөөсөө 21 хоногийн дараагаас коронавирусийн эсрэг вакцины нэгдүгээр тунд хамрагдана. Хоёрдугаар тундаа тухайн вакцины зааврын дагуу хамрагдах юм байна. 

Харин вакцины нэгдүгээр тунгаа хийлгэсний дараа коронавирусийн халдвар аваад эдгэрсэн иргэд мөн батлагдсан өдрөөсөө хойш 21 хоногийн дараагаар хоёрдугаар тундаа хамрагдах боломжтой аж. Халдвараар эдгээд хоёроос дээш сар, 21 хоногийн хугацаа өнгөрсөн хүмүүс нэг,  хоёр тундаа хэрхэн хамрагдсанаас шалгаалтан вакциндаа хамрагдах бүрэн боломжтой болж байна.

Харин хоёр тун вакцинд хамрагдсан ч халдвараар өвчлөөд эдгэрсэн иргэд вакцинд хамрагдахгүй байхаар тушаал гаргажээ.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.