Үндсэн агуулга руу шилжих
Мягмар, 2026.10.20
Орхон -12° / -4°
  • USD 3597.30
  • EUR 4039.23
  • CNY 538.59

Орхон аймаг: Энэ онд 7 байршилд үерийн суваг шинээр хийнэ

Монгол Улсын Засгийн газрын “Алсын хараа -2050” Авто замын бодлогын хүрээнд 2016-2020 онд Орхон аймагт нийт 11.

Орхон аймаг: Энэ онд 7 байршилд үерийн суваг шинээр хийнэ
Орхон аймаг: Энэ онд 7 байршилд үерийн суваг шинээр хийнэ · Зураг: ErdenetLife.mn

Монгол Улсын Засгийн газрын “Алсын хараа -2050” Авто замын бодлогын хүрээнд 2016-2020 онд Орхон аймагт нийт 11.7 км үерийн хамгаалалтын сувгийг 6,032,789,400 төгрөгийн хөрөнгө оруулалтаар засварын ажлыг хийж гүйцэтгэсэн.

Үүнээс 2020 онд 1,249,463,500 төгрөгийн хөрөнгө оруулалтаар 6 байршилд 2.81 км үерийн хамгаалалтын суваг шинээр хийх, сэргээх, засварлах ажлыг хийж гүйцэтгэжээ.

Харин 2021 онд 413 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 7 байршилд үерийн суваг  хийнэ. Ингэхдээ Европын сэргээн босголтын банкны 14 сая долларын хөнгөлөлттэй зээлийн 11,0 сая доллараар Эрдэнэт хотын хэмжээнд байгалийн болон сувагт үерийн далан, 3,0 сая долларын хөрөнгө оруулалтаар Инженерийн шугам сүлжээний ажлууд тус тус хийгдэхээр төлөвлөгджээ. Энэ нь үер усны аюулаас айл өрх, иргэдийн амь нас, эд хөрөнгийг эрсдэлд оруулахаас хамгаалах бүрэн боломжтой болно гэсэн үг юм.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.