Үндсэн агуулга руу шилжих
Мягмар, 2026.10.20
Орхон -12° / -4°
  • USD 3597.30
  • EUR 4039.23
  • CNY 538.59

Л.Баттөр: Хоёрдугаар тун вакцинд хамрагдснаас 14 хоногоос дээш хугацааны дараа халдвар авсан 900 гаруй хүн байна

ХӨСҮТ-ийн захирал Л.

Л.Баттөр: Хоёрдугаар тун вакцинд хамрагдснаас 14 хоногоос дээш хугацааны дараа халдвар авсан 900 гаруй хүн байна
Л.Баттөр: Хоёрдугаар тун вакцинд хамрагдснаас 14 хоногоос дээш хугацааны дараа халдвар авсан 900 гаруй хүн байна · Зураг: ErdenetLife.mn

ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөрийн мэдээллийг хүргэж байна.

Тэрээр "Бүрэн тунд хамрагдсан ч нас барсан 5 хүн 14 хоног дотроо халдвар авч хүндэрсэн. Нэгдүгээр тунд хамрагдсан 9000 мянган хүн халдвар авсан буюу 0,01 хувьтай байна. Хоёрдугаар тунд хамрагдсанаас хойш 14 хоногийн дотор халдвар авч байгааг олон судалгаа харуулж байна. Харин үүнээс дээш хугацааны дараа халдвар авсан 900 гаруй хүн манай улсад байна.

Вакцины бүрэн тунд хамрагдаад 14 хоног болсоны дараа халдвар авч байгаа тохиолдлыг Vaccine breakthrough гэдэг нэршил дэлхий дахинд бий болсон. Бүрэн тунд хамрагдсан ч халдвар хамгааллаа барих ёстой. Жирэмсэн, хүүхэд, вакцины эсрэг заалттай иргэд халдвар авах эрсдэлтэй хэвээрээ байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй. Дархлаажуулалтын хоёрдугаар тунд иргэдийг хамруулж дуусах хугацаа болох 6-р сарын 15 хүртэл халдвар хамгааллын дэглэмээ сайтар барих, амны хаалтаа тогтмол зүүхийг зөвлөж байна" гэв.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.