Үндсэн агуулга руу шилжих
Мягмар, 2026.10.20
Орхон -12° / -4°
  • USD 3597.30
  • EUR 4039.23
  • CNY 538.59

ЗГ:Файзер вакциныг хөхүүл болон жирэмсэн эмэгтэйчүүдэд хийх шийдвэр гарлаа

Засгийн газар урд шөнө 100 мянган тун Файзер вакциныг Ковакс хөтөлбөрийн хүрээнд татан авчээ.

ЗГ:Файзер вакциныг хөхүүл болон жирэмсэн эмэгтэйчүүдэд хийх шийдвэр гарлаа
ЗГ:Файзер вакциныг хөхүүл болон жирэмсэн эмэгтэйчүүдэд хийх шийдвэр гарлаа · Зураг: ErdenetLife.mn

Засгийн газар урд шөнө 100 мянган тун Файзер вакциныг Ковакс хөтөлбөрийн хүрээнд татан авчээ. Тус вакциныг хөхүүл болон жирэмсэн эхчүүдэд хийх шийдвэрийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гаргажээ.

Улсын хэмжээнд нийт 53 мянга орчим жирэмсэн эх байгаа бөгөөд эдгээр Эрүүл мэндийн яамны зөвлөмжийн дагуу Файзер вакцинд хамрагдах боломжтой гэв.

Түүнчлэн эрүүл мэндийн шалтгааны улмаас вакцинд хамрагдаж амжаагүй хүмүүс мөн адил Файзер вакцинд хамрагдаж боломжтой аж. ДЭМБ-аас жирэмсэн эхчүүд халдварт өртөх эсрдэл өндөр байгаа учир вакцин хийлгэх боломжтой гэж мэдэгдсэн. Иймээс жирэмсэн эхчүүд эмчийн заавар зөвлөмжин дор сайн дурын үндсэн дээр вакцинаа хийлгэх боломжтой гэв.

Хоёрдугаарт, Засгийн газрын хуралдаанаар гадаадаас ирэх Монгол Улсын иргэд заавал вакцинд хамрагдсан байх шаардлагагүй гэсэн шийдвэр гаргажээ. 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдлүүд 1

БаЯржаргал

Хөхүүл хүнд хийж болно оо нэсээр нэгдүгээр тун вероцэл хийснн шдээ. Одоо юун өөр вакцин бэ. Хоёрдугаар тунгаа хийлгэх юмуу яах юм бэ

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.