C°/C°
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2045 он гэхэд Монгол Улсад хорт хавдрын 15000 шинэ тохиолдол, хорт хавдрын шалтгаант нас баралт 12200 болж өсөх тооцоолол гаргажээ. Хорт хавдрын тусламж үйлчилгээний ачааллын төвлөрөл Улаанбаатар хотод, ялангуяа Хавдар судлалын үндэсний төвд өндөр байдаг. Орон нутагтаа авч болох оношилгоо, эмчилгээг хийлгэхээр хавдартай нэг өвчтөн Хавдар судлалын үндэсний төвд жилдээ 10 удаа очиж, нэг сар хүртэл хугацаа зарцуулдаг. Улмаар санхүүгийн болон сэтгэл санааны дарамтад давхар өртдөг. Тэр дундаа хойд бүсийн аймгуудад нийтдээ 308,695 хүн амьдардаг. Жилдээ 900 орчим хүн хорт хавдраар өвдөж, 500 гаруй хүн хорт хавдрын улмаас нас барсан нь улсын дунджаас өндөр үзүүлэлт аж. Энэ талаар, Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Ц.Батболд тэрбээр, өнөөдөр /2025.09.07/ хойд бүсийн хавдрын шинжилгээ оношилгооны дэд төвийг нээлээ. Тус төвийн үйл ажиллагаа үе шаттай явагдана. Эхний ээлжид эмч, мэргэжилтнүүдээ бэлтгэнэ. Тухайн эмнэлэг байршлын хувьд хойд бүсэд байгуулагдаж байгаа нь баруун болон хойд бүсийн иргэд маань хавдрын тусламж үйлчилгээг цаг алдалгүй авах мөн санхүүгийн дарамт багасах боломж бүрдэж байгаа юм. Тэгэхээр амьдралын чанар сайжрах, цаг хугацаа хэмнэх гээд олон давуу тал бий болж байна. Тоног төхөөрөмжийн хувьд хангалттай байгаа ч зарим хавдрын мэс ажилбар хийх нарийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл хэрэгтэй. Эдгээрийг ирэх онд төлөвлөөд явж байгаа.






СЭТГЭГДЛҮҮД /0/