Үндсэн агуулга руу шилжих
Мягмар, 2026.10.20
Орхон -12° / -4°
  • USD 3597.30
  • EUR 4039.23
  • CNY 538.59

Орхон аймаг: Шинээр 8 халдвар батлагдсан халдварууд ойрын хавьтлаас илэрчээ

Коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор хийсэн 476 PCR шинжилгээний хариунаас 8 шинэ халдвар бүртгэгджээ.

Орхон аймаг: Шинээр 8 халдвар батлагдсан халдварууд ойрын хавьтлаас илэрчээ
Орхон аймаг: Шинээр 8 халдвар батлагдсан халдварууд ойрын хавьтлаас илэрчээ · Зураг: ErdenetLife.mn

Коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор хийсэн 476 PCR шинжилгээний хариунаас 8 шинэ халдвар бүртгэгджээ.  Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд ойрын хавьтлаас батлагдсан.БОЭТ-д өнөөдөр 133 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс насанд хүрсэн 96,  0-15 насны 37 хүүхэд өнөөдөр эмчилгээ хийлгэж байна.

Энэ сарын 22 ноос эхлэн хот хоорондын хөдөлгөөн нээгдсэн өдрөөс хойших хугацаанд Орхон аймагт 8 халдвар зөөвөрлөгдөн орж ирсэн бөгөөд эдгээр халдваруудыг дагасан 48 халдвар бүртгэгджээ.Энэ нь хөдөлгөөн нээгдсэнээр орон нутагт халдвар орж ирэх эрсдэл маш өндөр байгааг илтгэж байна.Тандалт судалгаанаас харахад Орхон аймагт 6-р сард халдварын тоо өсч долоо хоногт бүртгэгдэх халдварын тоо 200 давах  хандлагатай байна гэж ЭМГ-ын дарга Д.Сүхээ онцоллоо.

Өнөөдөр 829 нь Улаанбаатар хотод илэрсэн бол 98 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Энэ тоо нь халдвар нэмэгдэх эрсдэлтэй байгааг харуулж байгаа юм. 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.