Үндсэн агуулга руу шилжих
Мягмар, 2026.10.20
Орхон -12° / -4°
  • USD 3597.30
  • EUR 4039.23
  • CNY 538.59

Монгол улс хилээ нээлээ манай улсын иргэдэд нээлттэй улсуудад Турк, Австрали, АНУ, Эмират, Грек, Киргиз, Тайланд, Индонез, Бразил, Египет, Энэтхэг зэрэг 10 гаруй орон багтаж байна

Монгол Улс 2021.

Монгол улс хилээ нээлээ манай улсын иргэдэд нээлттэй улсуудад Турк, Австрали, АНУ, Эмират, Грек, Киргиз, Тайланд, Индонез, Бразил, Египет, Энэтхэг зэрэг 10 гаруй орон багтаж байна
Монгол улс хилээ нээлээ манай улсын иргэдэд нээлттэй улсуудад Турк, Австрали, АНУ, Эмират, Грек, Киргиз, Тайланд, Индонез, Бразил, Египет, Энэтхэг зэрэг 10 гаруй орон багтаж байна · Зураг: ErdenetLife.mn

Монгол Улс 2021.06.01-ний өдрөөс хилээ нээж байна хэмээн УОК-ын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдээллээ.

Тэрээр “Ингэснээр манай улсын иргэд хил нь нээлттэй байгаа Турк, Австрали, АНУ, Эмират, Грек, Киргиз, Тайланд, Индонез, Бразил, Египет, Энэтхэг зэрэг 10 гаруй улс руу зорчих боломжтой болж байна.

Өнөөдрийн байдлаар цар тахлын улмаас дэлхийн 110 гаруй улс, тухайлбал, ОХУ, БНХАУ, БНСУ, Япон болон Европын орнууд хилээ хэсэгчлэн болон бүрэн хааж, гадаадын иргэдэд виз олголтоо зогсоогоод байгаа бөгөөд зөвхөн тухайн улсад байнга оршин суух визтэй гадаадын иргэдийг зөвхөн нэвтрүүлж байгаа болно.

Манай улсын иргэд чөлөөтэй зорчих орнуудын тоог нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас коронавирусийн эсрэг вакцинд хамрагдсан иргэддээ вакцин хийлгэснийг нотлох гэрчилгээ олгож, уг гэрчилгээг гадаадын улс орнуудаар хүлээн зөвшөөрүүлэх чиглэлээр БНХАУ, ОХУ, БНСУ, Казахстан болон Их Британи, Унгар зэрэг Европын орнуудтай дипломат шугамаар яриа хэлэлцээ хийж байна” гэлээ.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.