Үндсэн агуулга руу шилжих
Мягмар, 2026.10.20
Орхон -12° / -4°
  • USD 3597.30
  • EUR 4039.23
  • CNY 538.59

Жирэмсэн эмэгтэйчүүд болон 16-17 насны хүүхдүүдийг сайн дурын үндсэн дээр өнөөдрөөс Pfizer вакцинд хамруулж эхэллээ

Жирэмсэн эмэгтэйчүүд болон 16-17 насны хүүхдүүдийг сайн дурын үндсэн дээр өнөөдрөөс  Pfizer вакцинд хамруулж эхэлсэн.

Жирэмсэн эмэгтэйчүүд болон 16-17 насны хүүхдүүдийг сайн дурын үндсэн дээр өнөөдрөөс Pfizer вакцинд хамруулж эхэллээ
Жирэмсэн эмэгтэйчүүд болон 16-17 насны хүүхдүүдийг сайн дурын үндсэн дээр өнөөдрөөс Pfizer вакцинд хамруулж эхэллээ · Зураг: ErdenetLife.mn

Жирэмсэн эмэгтэйчүүд болон 16-17 насны хүүхдүүдийг сайн дурын үндсэн дээр өнөөдрөөс Pfizer вакцинд хамруулж эхэлсэн.Орон нутагт тус ажлыг эхлүүлсэн бөгөөд одоогоор зөвхөн жирэмсэн эмэгтэйчүүдэд хийж байгаа юм. Хүүхдүүдэд хийгдэх вакцины талаарх мэдээллийг ЭМГ-аас яамнаас чиглэл өгсны дараа хийнэ гэв.Одоогоор Орхон аймаг 16-17 насны хүүхдийн судалгаа гаргаж өрхийн эмнэлэгүүдэд мэдээллийг нь нэгтгэх ажлыг эхлүүлсэн байна.

Жирэмсэн эмэгтэйчүүд халдварын улмаас хүндрэх эрсдэл өндөр байгаа тул ийнхүү вакцинд хамруулах ажлыг эхлүүлж буй аж.

Энэ талаар ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Эмнэлэгт 176 жирэмсэн эмэгтэй COVID-19 өвчний улмаас хэвтэн эмчлүүлж байна. 12 нь хүнд, нэн хүнд ангилалд эмчлэгдэж байна. Өнөөдрөөс жирэмсэн эмэгтэйчүүдийг Pfizer вакцинд сайн дурын үндсэн дээр хамруулж эхэллээ" хэмээн твиттер дэх өөрийн албан ёсны хуудсаараа дамжуулан мэдээлэв.Харин Орхон аймагт халдвар авч эмчлүүлж буй 9 жирэмсэн эмэгтэй БОЭТ-ын халдвартын тасагт байна.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.