Үндсэн агуулга руу шилжих
Мягмар, 2026.10.20
Орхон -12° / -4°
  • USD 3597.30
  • EUR 4039.23
  • CNY 538.59

Орхон аймаг: Халдварын улмаас 41 настай эрэгтэй нас барлаа

Орхон аймагт өчигдөр буюу 6-р сарын 20-ны өдөр Коронавирусийн халдварын улмаас ахин нэг иргэн нас барж бүртгэгдсэн нас баралт дөрөв боллоо.

Орхон аймаг: Халдварын улмаас 41 настай  эрэгтэй нас барлаа
Орхон аймаг: Халдварын улмаас 41 настай эрэгтэй нас барлаа · Зураг: ErdenetLife.mn

Орхон аймагт өчигдөр буюу 6-р сарын 20-ны өдөр Коронавирусийн халдварын улмаас ахин нэг иргэн нас барж бүртгэгдсэн нас баралт дөрөв боллоо. Орхон аймаг халдвар бүртгэгдсэнээс хойш  сүүлийн 14 хоногт 3 иргэнээ алдсан бол өчигдөр дахин нэг нас баралт бүртгэгдлээ.Тухайн иргэн халдвар авсны дараа эмчилгээ хийлгэж байсан бөгөөд харвалт өгч биеийн байдал хавсарсан хэлбэртэйгээр хүндэрсэн байна.

Өнөөдрийн байдлаар БОЭТ-д хэвтэн эмчлүүлж байгаа 41 иргэний биеийн байдал хүнд болон хүндэвтэр байгаа юм байна. Халдварын тархалтын хумих боломжгүй хэмжээнд хүрсэн тул иргэн бүр өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалахад дэглэм хамгийн чухал үүрэг гүйцэтгэнэ. Урин дулаан цаг ирсэн өдрүүдэд агаар салхинд гарахдаа зөвхөн гэр бүлийн хүрээнд байхыг зөвлөсөөр байна. 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.