Үндсэн агуулга руу шилжих
Мягмар, 2026.10.20
Орхон -12° / -4°
  • USD 3597.30
  • EUR 4039.23
  • CNY 538.59

Ц.Алтаншагай: Хандивын аянд ИТХ-ын 24 төлөөлөгчөөс 12 сая төгрөг цугларч 1000 иргэнд эмийн багц илгээлээ

Аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Ц.

Ц.Алтаншагай: Хандивын аянд  ИТХ-ын 24 төлөөлөгчөөс 12 сая төгрөг цугларч 1000 иргэнд эмийн багц илгээлээ
Ц.Алтаншагай: Хандивын аянд ИТХ-ын 24 төлөөлөгчөөс 12 сая төгрөг цугларч 1000 иргэнд эмийн багц илгээлээ · Зураг: ErdenetLife.mn

Аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Ц.Алтаншагайн санаачилгаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгч нар нэг сарын үйл ажиллагааны зардлаа зорилтот бүлгийн буюу Коронавирусын халдварт өртөж болзошгүй иргэдэд дархлаажуулах эмийн багц хүлээлгэн өгөхөөр хандивлалаа.

Аймгийн ИТХ-ын 24 төлөөлөгч уг хандивт нэгдсэн бөгөөд 12 сая төгрөгөөр 1000 орчим иргэдэд уг эмийн багцыг өгөхөөр Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Д.Сүхээд хүлээлгэн өглөө. Эмийн багцад Витамин C, D, Аспирин 81, Витагрип зэрэг 10 өдөр дархлаа дэмжих амин дэм багтаж байгаа бөгөөд насанд хүрэгчид, 0-6, 6-12, 12-17 насны хүүхдийн дөрвөн төрлийн багцыг хүлээлгэн өгч байна. Уг аянд аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдөөс гадна Эрдэнэт хотын төр, хувийн хэвшилд ажиллаж байгаа залуучууд нэгдэж байгаа бөгөөд нийтдээ 20 орчим сая төгрөгийн эмийн багцыг зорилтот бүлгийн иргэдэд хүргэх боломжтой болж байна.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.