Үндсэн агуулга руу шилжих
Мягмар, 2026.10.20
Орхон -12° / -4°
  • USD 3597.30
  • EUR 4039.23
  • CNY 538.59

Орхон аймаг: Автовокзал Баянцагаан багт баригдана

  Ирэх  онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Эрдэнэт хотод Хот хоорондын болон аймаг хоорондын зорчигч тээврийн авто буудал барих ажил эхэлнэ.

Орхон аймаг: Автовокзал Баянцагаан багт баригдана
Орхон аймаг: Автовокзал Баянцагаан багт баригдана · Зураг: ErdenetLife.mn

 Ирэх  онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Эрдэнэт хотод Хот хоорондын болон аймаг хоорондын зорчигч тээврийн авто буудал барих ажил эхэлнэ.

Барилгын ажил  2022 онд эхэлж 2023 онд бүрэн дуусах бөгөөд улсын төсвөөс нийт 5 тэрбум төгрөг зарцуулна. Үүнээс  ирэх онд 2 тэрбум төгрөгийг тусгасан байна.

Автовокзалыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багт буюу Авто тээврийн төвийн чанх урд барихаар 1,2 га газрыг 2019 онд олгожээ.

Эрдэнэт хотоос энгийн үед нийслэл болон бусад орон нутаг руу 9 чиглэлд өдөрт дунджаар 50-60 тээврийн хэрэгслээр 800 орчим  иргэн тогтмол зорчдог.

Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Батлут ярихдаа “Энэ хөрөнгө оруулалтыг төсөвт тусгахад зураг төсөв хуучирсан зэрэг асуудал тулгарсан. Гэвч Хангайн бүсийн тулгуур төв гэгддэг Эрдэнэт хотод Автовокзал байгуулах хэрэгцээ шаардлагыг харгалзаж эхний санхүүжилт батлагдсанд баяртай байна” гэсэн юм.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.